МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар:Хулгайг зогсоож буй уул уурхайн бүтээгдэхүүний биржээр худалдаалах ажил зогсох учиргүй
2024.10.23
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Ж.Ганбаатар:Хулгайг зогсоож буй уул уурхайн бүтээгдэхүүний биржээр худалдаалах ажил зогсох учиргүй

МУ-ын валютын нөөц 2024 оны хагас жилийн байдлаар түүхэн дээд хэмжээ 5.2 тэрбум ам.долларт хүрээд байсан бол түүнээс хойш тасралтгүй бууж одоо 4.6 тэрбум ам.доллар байна. Валютын нөөц буурч байгаа шалтгаануудыг нэг нь нүүрсээ биржээр зарахгүй байгаа явдал мөн гэдгийг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар онцлон хэлж буй. Түүний хувьд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн Ажлын хэсгийг ахалж батлуулсан. Улмаар үүнийхээ үр дүнг гаргаж ажиллаж байсан сайдын хувьд ингэж хэлэх эрхтэй .

2024 онд нүүрсний экспорт 70 сая тоннд хүртлээ өссөн. Энэ бүхний үр дүнд экспортын орлого нэмэгдэж, улсын төсвийн орлого анх удаа төлөвлөснөөс давж биелсэн. Давсан орлого цалин, тэтгэврийн нэмэгдэл, хүүхдийн мөнгө болж айл өрхийн хаалгаар орсон. Анх удаа “Эрдэнэс Тавантолгой” компани ашигтай ажиллаж, 2023 оны үйл ажиллагааны тайлангаа гаргаж, 2024 онд ногдол ашгаа иргэдэд тараасан. Өмнө нь хулгай нүүрлэсэн байсан учраас энэ ажлыг хийж чаддаггүй байсан.

Оптик гэрээ болон бусад янз бүрийн нөхцөлөөр зарагдаж байсан нийт нүүрсний 60-90 хувийнх нь мөнгө монголд орж ирдэггүй байсан бол биржийн хууль батлагдсанаар 80-90 хувийнх нь мөнгө орж ирдэг болсон учраас дээрх үр дүн гарч байлаа. Түүнчлэн “Эрдэнэт” ТӨҮГ-аас 6000 мянган тн зэсийн баяжмалыг сар хүрэхгүй хугацаанд хоёр удаагийн биржийн худалдаанд оруулж, арилжаалж байсан. Тодруулбал, “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалын анхны биржийн арилжааг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нд явуулсан юм. Дараа нь тавдугаар сарын 28-нд хоёр дахь арилжааг явуулж 3000 тн зэсийн баяжмалын худалдан авагчаар АНУ-ын компани тодорсноор нийт 16 сая ам.долларын орлого олж байсан билээ.

Өгөөжийн улс орон, иргэд хүртэх энэ ажил сонгуулиас хойш, салбарын сайд солигдоод зогсонги байдалд орсон. Энэ талаар Ж.Ганбаатар гишүүн УИХ-ын чуулганы индэр дээрээс байр сууриа удаа дараа илэрхийлсээр байгаа. Иргэд ч байгалийн баялгаасаа үр өгөөжөө хүртэх итгэл тээж энэ удаагийн сонгуульд сонголт өгсөн. Иймд хулгайг зогсоож буй уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр худалдаалах ажил зогсох биш үргэлжлэх учиртай.

ШИНЭ МЭДЭЭ