Ахмад настнуудын асрамж үйлчилгээний үндэсний тогтолцоог хөгжүүлнэ
2024.10.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ахмад настнуудын асрамж үйлчилгээний үндэсний тогтолцоог хөгжүүлнэ

ГБХНХЯ ахмад настнуудын урт хугацааны асрамжийн үйлчилгээний үдэсний тогтолцоо хөгжүүлэхийг зорьж байна.

Ингэхдээ ахмадуудын эрсдэлийн илрүүлгийг орон даяар зохион байгуулж, эрх зүйн зохицуулалтуудаа өөрчилж, тэднийг асрах, сувилах чиглэлээр мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилчдаа бэлтгэхээс гадна ахмадын хөгжлийн төвүүдийг аймаг, сум, дүүрэг бүрд одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлан байгуулж, идэвхтэй насжилт, хөгжил оролцоог нь дэмжинэ. Энэ талаар ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан ахмад настны асаргаа, сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын удирдлагууд, ЭМЯ, НДЕГ, Геринтологийн үндэсний төв зэрэг төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөлтэй уулзах үеэрээ ярилцсан юм.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт ахмад настнуудын нийгмийн хамгааллыг сайжруулах, дэмжих чиглэлээр 5 зорилт тусгасны нэг нь ахмад настны асаргааны хувилбарт үйлчилгээг хөгжүүлж, хувийн хэвшил, ТББ-ын оролцоог дэмжих гэдгийг тус яам мэдээлжээ.

Манай улсад Дархан-Уул, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Сүхбаатар дүүрэгт “Ачлалт хүүхдүүд” ТББ ахмадын асаргаа сувиллын үйлчилгээ үзүүлдэг бол хувийн хэвшлийнхэн өдрөөр харах, гэрийн асрамж, түр байршуулан асрах үйлчилгээг хэрэгжүүлж эхэлжээ. Үүн дээр хувийн хэвшлээ дэмжиж, үйлчилгээг нь тарифжуулах, нийгмийн даатгалын сан, эрүүл мэндийн сантай уялдуулж даатгалаараа санхүүждэг, хүртээмжийг нэмэх хэрэгцээ шаардлагатай байгаа аж.

ШИНЭ МЭДЭЭ