МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт бүтээн байгуулалтын ажил өрнөж байна
2024.10.21
Орон нутгийн хөгжил

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орон нутагт бүтээн байгуулалтын ажил өрнөж байна

2024 оны Улсын төсөвт Сайхан сумын 320 хүүхдийн сургууль, Баян-Агт сумын 320 хүүхдийн суудалтай сургууль тус тус сууж барилгын ажил эхлэж байна.

Сайхан сумын хувьд урьд нь сумын удирдлага концессоор хийнэ хэмээн хойшлуулсан нь цаг алдсан асуудал болсон ч 2024 ондоо ийнхүү эхлүүлж байна.

undefined

ТАВАН СУМ АВТО ЗАМТАЙ БОЛНО

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Зам тээврийн сайд байсны хувьд бүх сумдын төвүүдээ засмал замтай болгоно гэсэн бодлого барьдаг.

Тиймээс:

  • 2023 онд Хялганат, Хангал, Дашинчилэн сумдынхаа төв дундуур авто зам тавьж иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулсан бол,
  • 2024 онд Хутаг-Өндөр, Сэлэнгэ, Сайхан, Гурванбулаг, Хишиг-Өндөр сумдад авто замууд баригдаж байна.

ШИНЭ МЭДЭЭ