Ипотекийн зээлийг төрөлжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллах боломжийн талаар ярилцав
2024.10.19
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ипотекийн зээлийг төрөлжүүлж, хүртээмжийг нэмэгдүүлэхэд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллах боломжийн талаар ярилцав

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан төлөөлөгчийн газрын захирал Ауво Кайконинтай уулзлаа.

Европын хөрөнгө оруулалтын банк нь ногоон хөгжлийн төслийг дэмжих үйл ажиллагаа явуулдаг, олон талт хөгжлийн банк юм.

”Хуримтлалын сан”-гийн мөнгөн хөрөнгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлж, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа.

Монгол Улсад 2025 оноос эхлэн орон сууцны зээлээ төрөлжүүлж эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй буюу хөрсний болон агаарын бохирдол үүсгэхгүй, амины орон сууц барихад хөнгөлөлттэй зээлийг нэмэгдүүлэхээр төлөвлөсөн.

Тус зорилтыг хэрэгжүүлэхэд Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Цаашид орон сууцжуулах хөтөлбөрөө залуучуудад, ахмадуудад, орлого багатай гэр бүлд, өмнө нь авсан жижиг талбайтай байраа томруулах хүсэлтэй иргэдэд зориулах зэргээр төрөлжүүлнэ

ШИНЭ МЭДЭЭ