2024.10.18
Эдийн засаг, Худалдаа
Б.Уянга: Боловсролын сайдын багцад инженерүүдийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ямар төсөл орсон бэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.18/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Б.Уянга:
Монгол Улсад мега төслүүд хэрэгжиж, аж үйлдвэржилт явагдана. Бидэнд инженерүүдийн эрэлт өсөж байгаа. Үүн дээр боловсролын сайдын багцад суусан төсвөөс 2025 онд ямар ажил төлөвлөгдсөн байгаа вэ. 2022-2025 оны боловсролын сайдын багцыг харахад өсөж байгаа юм байна. Аж үйлдвэржилтэд хөгжихөд тулгамдаж буй асуудал эрчим хүчний хүртээмж, ус шаардлагатай. 2025 оны төсөвт устай холбоотой ямар төсөл орсон бэ. Манайд газрын доорх усыг бүгд цэнгэг юм шиг ойлгож, үйлдвэрлэлд ашиглахгүй гэдэг. Гэтэл газрын доорх ус аль бүсэд байгаагаас шалтгаалдаг.
Жишээ нь говийн бүсийн ус давстай, шорвог байдаг. Иймд усны чанарын асуудлыг ярьж байх ёстой. Усны чанарыг сайжруулахад сайдын багцад ямар төсөл орсон бэ. Монгол Улсын төсөв уул уурхайн бүтээгдэхүүнээс бүрдүүлдэг. Мөн хариуцлагатай байх асуудал яригддаг учраас аж ахуй нэгжүүд жил ирэх тусам хариуцлагатай болж байгаа. Гэхдээ улам эрчимжүүлэх ёстой. Салбарт сайдын төсөвт уул уурхайн салбарыг хариуцлагажуулах болон бусад ямар ямар төсөлд төсөв хэрхэн орсон бэ.
Түүний асуултад салбарын сайдууд хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Эмэгтэй парламентчдын III чуулган боллоо
2024.11.05
Өмнөговь аймагт ажиллалаа
2024.10.09
Хүлээлт өндөр байсан "хүчгүй" жагсаалтууд
2024.05.21