2024.10.18
С.Цэнгүүн: Төрийн хариуцлагагүй бодлогоос болж иргэд хохирох ёсгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.18/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
Улсын төсвийг харахаар Монгол Улс уруудаж байгаа юм шиг мэдрэмж төрж байна. Гишүүд, сайд нар том төсвийг танана гэж байгаа ч яагаад ийм том төсөв оруулаад ирсэн бэ. Миний хувьд 19 аймгаар яваад ирлээ. Сайд нарын төсөвт барилга байгууламжийн төсөв орж ирдэг. Гэтэл дараа жил нь урсгал зардлын асуудал яригддаг үүнийг цаашдаа хэрхэн шийдэх вэ. Сайдын ярианаас харахад үүнийг ирэх жилээс шийдэхээр ярьж байна. Үүнийг шийдэх гарц байхгүй юу. Утааны асуудал бол эрчим хүчний хомсдол. 2024 оны тавдугаар сард Тавантолгой ХХК-г нийслэл рүү шилжүүлсэн. 1,2 их наядын өр төлбөрийг нийслэл рүү шилжүүлсэн. Ийм бүтээмжгүй компанийг байлгах шаардлага бий юу.
Тавантолгой компанитай холбоотой 2023 онд 3000 хүн угаартаж 61 хүн амиа алдсан үүнийг хэн ч ярихгүй байна. 1 ихнаяд төгрөг энэ салбарт эргэлддэг, үүнийг төр чөлөөлж өгвөл ямар вэ, Халамжийн бодлогоос болж бид гарах гарцгүй өөрсдийгөө түгжсэн. Шөнийн тариф хөнгөлсөн. Үүнээс болж иргэд өртөг өндөртэй цахилгаан халаагууртай болсон. Гэтэл эргээд цахилгааны үнэ өртгийг нэмнэ гэж байна. Төрийн алдаатай бодлогоос болж иргэд хохирох ёсгүй.
Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Эрчим хүчний тусгаар тогтнол
2024.09.11