МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.17
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар. Монголбанк ажлаа хангалттай хийж чадахгүй байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.17/ нэгдсэн хуралдаан эхэлллээ. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар. 

Монгол Улсад 2022оны наймдугаар сард валютын нөөц түүхэн доод хэмжээндээ хүрсэн.2,8 тэрбум доллар болсон. 2024 оны тавдугаар сард 5,2 тэрбум долларт хүрсэн. Уул уурхайн бүтээгдэхүүн биржээр зарсан юм. Гэтэл өнөөдөр 4,6 тэрбум доллар болчихлоо. үүнийг өсгөх боломж манайд бий. Доллар өссөн гол зүйл бол уул уурхайн бүтээгдэхүүнээ биржээр зарсан юм. Гадны хөрөнгө оруулалттай банкны тухай хууль 2023 онд батлагдсан. Үүнийг биелүүлэхийн төлөө Монгол банк ажиллах ёстой, санал ирэхгүй байна гэж хүлээж суух шаардлагагүй. Үнэт цаасны үлдэгдэл хэт их байна. Зах зээлд эргэлдэж байх мөнгө. Бизнесийн зээл 22 хувь байна, шударгаар ажиллаж буй бизнес үүний цаана гарч чадахгүй. Монголбанкны ажил учир дутагдалтай байна.

Түүний асуултад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ