2024.10.16
Гадаад харилцаа
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзав
УИХ-ын гишүүн, БСШУСБХ-ны дарга Ч.Ундрам НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар залуучууд руу чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, сургууль, цэцэрлэгийн гаднах нүхэн жорлонг халж, ариун цэврийн байгууламжтай болгох ажлын явц, папиллома буюу хөхөнцөр вирусийн эсрэг вакцин хийдэг болсноор эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөө үзүүлж буй талаар нээлттэй ярилцлаа.
Түүнчлэн боловсролын чанар хүртээмж, орчныг сайжруулах зэрэг сэдвийн хүрээнд санал солилцож цаашид тодорхой асуудлууд дээр хамтран ажиллахаар боллоо.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28