Ач холбогдол багатай төслүүдийг цаашид хэрэгжүүлэхгүй!
2024.10.07
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Ач холбогдол багатай төслүүдийг цаашид хэрэгжүүлэхгүй!

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын түншлэгч байгууллагуудын хамтын ажиллагааны анхдугаар хурал боллоо.

Тодруулбал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зохион байгуулсан уг арга хэмжээнд Засгийн газрын яамд, АНУ, БНСУ, БНХАУ, ИБУНХУ, Герман, Япон, Унгар, Турк, Франц, Канад зэрэг 15 улсын Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны төлөөлөл, Европын холбоо, НҮБ, түүний төрөлжсөн болон олон улсын байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны төлөөлөгчид оролцсон.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хэрэгжүүлэх төслүүдээ танилцууллаа.

Тэрээр энэ үеэр “Өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнгээ хэлэлцсэ

н. Ач холбогдол багатай төслүүдийг цаашид хэрэгжүүлэхгүй. Олон улсын байгууллагуудаас дан ганц хандив, буцалтгүй тусламж хүлээлгүй үр ашигтай зээл авч, бодлогуудаа хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” гэлээ.

Мөн “Хуримтлалын сан”-гийн мөнгөн хөрөнгөөр ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, орон нутагт ажиллаж буй төрийн албан хаагчид, олон хүүхэдтэй өрх, залуу гэр бүл зэрэг зорилтот бүлэг рүүгээ хэрэгжүүлж, ОРЛОГОД НИЙЦСЭН орон сууцны хэрэгжүүлэх боломжийн талаар донор байгууллагуудад танилцуулсан.

Тэтгэврийн шинэчлэл, халамжийн бодлогоо цэгцлэх, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтээ тэнцвэржүүлэх, мэргэжлийн боловсролоо дэмжих, салбарын их өгөгдөлд тулгуурлан мэдээллийн нэгдсэн сангаа цэгцлэх, хиймэл оюун ухаанд тулгуурлан төлөвлөлт хийх талаар хэлэлцэн харилцан санал солилцов.

ШИНЭ МЭДЭЭ