2024.10.04
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
"Эцэг, эхийнхээ тэтгэврийг хувьдаа завшдаг паразитуудыг зургаан сараас нэг жилээр хорьдог болно"
"Эцэг, эхийнхээ тэтгэврийг хувьдаа завшдаг паразитуудыг зургаан сараас нэг жилээр хорьдог болно" хэмээн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан мэдэгдэв.
Мөн тэрбээр "Ахмад настны эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн хавсарсан байдлаар сэтгэл санааны хүчирхийлэл 64%, бие махбодын хүчирхийлэл 47%, эдийн засгийн хүчирхийлэл 36%, үл хайхрагдах байдал 21% эзэлж байна" гэжээ.
2020 онд Монголын Ахмадын Холбооноос танилцуулж байсан судалгаагаар тэтгэврийн зээл авсан ахмадуудын 0.1 хувь нь өөртөө зарцуулсан бол 20-30% нь өр төлөх гэж, үлдсэн хувь нь үр хүүхдүүддээ сургалтын төлбөр, байр, машины зээл авахад нь нэмэр болох гэж авсан байдаг аж.