МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Ганбаатар: Монгол банкны мөнгөний хүү буух цаг болсон
2024.10.04
Эдийн засаг, Худалдаа

Ж.Ганбаатар: Монгол банкны мөнгөний хүү буух цаг болсон

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.10.04/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2024.08.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Өмнөх Эдийн засгийн хөгжлийн сайд мөнгөний хатуу бодлого барьдаг байсан. Та өнөөдрийн барьж буй мөнгөний бодлогыг юу гэж харж байна. Манай Их хурлын дэг өөрөө яриад тайлбарлахгүй бол тодруулга нэг минут байдаг. Миний хувьд хатуу мөнгөний бодлого бизнес эрхлэгчдэд хүнд тусаж, ард түмний амьдралд эдийн засаг нөлөөлөхгүй шалтгаан гэж хардаг. Улсын хэмжээнд том төсөл явах байх.

Гэхдээ ард түмнээр өөрсдөөр нь хөдөлмөр эрхлүүлж байж, амьдрал сайжирна. Монгол банкны бодлогын хүү одоо 12 хувьтай, зээлийн хүү хамгийн багадаа 15,16 хувь үүнээс дээш байгаа. Үүнийг даваад явах боломж бизнес эрхлэгчдэд маш бага. Цаашдаа та ямар мөнгөний бодлого барих вэ. Монгол банкны мөнгөний хүү буух цаг болсон гэж би харж байгаа.

Түүний асуултад Эдийн засгийн хөгжлийн сайд, Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр танилцууллаа.

ШИНЭ МЭДЭЭ