2024.10.03
Орон нутгийн хөгжил
Р.Сэддорж: Сэргээгдэх эрчим хүч дээр зээл, тусламжаа багасгаад гадаадын хөрөнгө оруулалтуудаа дэмжин, үр дүнг нь үзэх хэрэгтэй!
УИХ-ын чуулганы 2024.10.03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Р.Сэддорж:
Хэрлэн тооно, Орхон-Онги төслийн бэлэн байдлыг 2025 онд 100 хувь хангана гэсэн байна. Төслийн бэлэн байдлыг хангана гэдэгт ямар ажлууд хийгдэх вэ. Энэ жил Хэнтий, Дорнод аймгуудыг харж байхад аймгийн төвийг авч явчих гээд байгаа их үерийн усыг хуримтлуулах ажлууд эхэлж байна уу. Хилийн усны хэлэлцээр гэдгээр ам таглаж олон жил явлаа. Үүнийг хийхийг хүсэж салбарууд хичээн ажиллах байгаа гэдэгт итгэж байна. Булган аймаг 60км-т Эрдэнэт хотыг усаар хангаж байгаа жишээ бий. Эрдэнэт хотоос Булган аймгийн төсөв жилд 34 тэрбум төгрөг усны мөнгө гэж ордог. Үүнийг 9 дахин хурдасгаад Говийн ард түмнийг усаар хангах боломжтой!
“Тавантолгойн” цахилгаан станцын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг 2025 онд 20 хувьд хүргэнэ гэсэн байна. Үүнд ямар ямар ажлууд хийгдэж, станц хэзээ тогоо өгч эхлэх үү. Мөн сэргээгдэх эрчим хүчний төслүүд 70 хувьтай байгааг, 2025 онд 80 хувьд хүргэнэ, гадаадын зээл тусламжаар санхүүжүүлнэ гэсэн байна. Сэргээгдэх эрчим хүч дээр зээл, тусламж гэдгээ багасгаад, нэгэнт ороод ирчихсэн байгаа гадаадын хөрөнгө оруулалтуудаа дэмжээд үр дүнг нь үзэх хэрэгтэй.
Түүнчлэн нарны цахилгаан станцын эх үүсвэрийг айл өрхүүд хэрэглээндээ нэвтрүүлэхэд үүнээс дэмжлэг үзүүлэх боломж байна уу?
Гашуун сухайтын Ганц модны боомтод хил дамнасан төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал барина. Энэ нь 2025 онд 20 хувьтай гүйцэтгэхээр байна гэж буй. Уг бүтээн байгуулалтын ажил хэдэн жилийн хугацаанд хийгдэж дуусах вэ?
Мөн Говийн бүсэд тавигдсан Зүүнбаян-Тавантолгойн зам байгаа. Үүний хашааг хийгээгүйн улмаас мал дайрагдаж, ХАА-н салбар болон говийн малчдын амьдрал, эдийн засагт нь үлэмж хэмжээний хохирол үүсэж байна. Үүнийг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна?
Монгол-Францын хамтарсан ураны төсөл 2025 онд 100 хувьд хүрнэ гэсэн. Байна. Үүнд ямар ажлууд хийгдэнэ гэж ойлгох вэ.
Түүний асуултад, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28
УС СУДЛААЧ ЭРДЭМТЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024.10.23