2024.10.03
Эдийн засаг, Худалдаа
Ж.Ганбаатар: Ажиллах хүчний хомсдол нь Монгол Улсын эдийн засгийг боомилж байна!
УИХ-ын чуулганы 2024.10.03-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
Нэгдүгээрт, Том том төслүүдийг хэрэгжүүлэхэд орлого талд нь санаа зовж байгаа учир хэдэн асуулт асууя. Өр, зээл тавихаасаа урьдаад орлогоороо төслүүдээ хэрэгжүүлэх боломж байна. Монгол Улсад мөнгө байна. “Эрдэнэс Тавантолгой” ХХК 2024 оны эхний хагас жилд сонгуулиас өмнө 15 сая тонн нүүрс экспортолсноос 15 саяыг нь биржээр зарсан. Гэтэл сонгуулиас хойш 8 сая тонн нүүрс экспортолсноос 1,4 сая тонн нүүрсийг биржээр зарсан байна. Үүнийхээ шалтгааныг тайлбарлаад өгнө үү?
Хоёрдугаарт, Хуулиараа нүүрсийг 100 хувь биржээр зарах ёстой. Тухайлбал, биржийн тухайн хуулиараа 100 хувь зарах ёстой. Дархны төмөрлөгийн үйлдвэр, Жонш гэх мэт янз янзын шалтаг байж болохгүй. Үүнийгээ сайжруулаад орлогоо олоход чинь хандаад би хэлээд байгаа юм. Сайн явбал араас чинь дэмжээд туслаад өгнө шүү дээ. Үнэхээр том том төсөл хөтөлбөр хэрэгжих гэж байгаа нь зөв. Зоригтой хөдлөх ёстой. Хамгийн гол нь 8 сая тонн нүүрс зарчхаад 1,4 сая тонныг нь биржээр зарж. Харин үлдсэнийг нь хаашаа зараад байгаагаа хэлэх хэрэгтэй. Үүнийг УУХҮЯ мэдэхгүй, “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн зүгээс хариулж өгнө үү. Түүнчлэн зэсийг яагаад биржээр зарахгүй байгаагаа бас хариулж өгнө үү. Хариулчихвал дахин дахин асуух шаардлага байхгүй. Мөн ажиллах хүчний тухай асуудал сүүлийн 4-5 жилийн хугацаанд яригдаж эхэллээ. Хувийн хэвшлийнхэнд зонхилж байгаа асуудлыг өнөөдөр л дарга нар ойлгож байх шиг байна.
Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан нар хариуллаа.