МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

ХЗБХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав
2024.10.02

ХЗБХ: Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2024 оны намрын ээлжит чуулганы эхний хуралдаан өнөөдөр (2024.10.02) гишүүдийн 54.5 хувийн ирцтэйгээр 10 цаг 26 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцэх үеэр Улсын Их Хурлын гишүүн П.Сайнзориг, Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг, Х.Тэмүүжин нар байр сууриа илэрхийлж, зарим асуудлаар тодруулга хийсэн. Гишүүд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтүүдийг нухацтай хэлэлцэх, энэхүү төслийн боловсруулалтыг нягталж, зохицуулалтыг оновчтой томьёолох санал гаргаж байлаа. Түүнчлэн хүнийг албадан түр саатуулахтай холбоотой зохицуулалтын хууль хоорондын нийцлийг хангах шаардлагын талаар байр сууриа илэрхийллээ.

Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд тодорхой саналууд гаргасныг хэлэлцсэний эцэст “Энэ хуулийн 26.1-д заасан хугацааг хүнийг саатуулсан үеэс эхлэн тооцох бөгөөд энэ хуулийн 22.2-т заасныг танилцуулна” гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжсэн юм. Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.24-т заасныг баримтлан хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлах үе шат руу шилжүүлэх горимын саналыг Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар гаргахад хуралдаанд оролцсон гишүүдийн 58 хувь нь дэмжив. Ингээд Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлахтай холбоотой “Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт, материал хүлээн авах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдаанд оролцсон гишүүд төсөлтэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул батлах санал хураалт явууллаа. Гишүүдийн олонх дэмжсэнээр “Сонгон шалгаруулалтын бүртгэлийн хугацааг тогтоож, хүсэлт, материал хүлээн авах тухай” Байнгын хорооны тогтоол батлагдав. Энэхүү тогтоолын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл бүртгэнэ.

ШИНЭ МЭДЭЭ

  BENCHMARKS  
Loading Time: Base Classes  0.0077
Controller Execution Time ( User Module / Page )  0.3880
Total Execution Time  0.3958
  GET DATA  
$_GET['id']   71
$_GET['year']   2025
  MEMORY USAGE  
1,691,136 bytes
  POST DATA  
No POST data exists
  URI STRING  
p/96971
  CLASS/METHOD  
user_module/page
  DATABASE:  vip_maindb   QUERIES: 9  (Hide)
0.0004   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '71' 
0.0002   SELECT *
FROM (`vip_usersAS user)
LEFT JOIN `vip_user_advancedAS adv ON `adv`.`user_id` = `user`.`id`
WHERE `user`.`id` =  '71' 
0.0002   SELECT GROUP_CONCAT(DISTINCT content_group.name) AS group_name
                                FROM 
(`vip_usersAS user)
                                
LEFT JOIN `vip_user_groupAS user_group ON `user_group`.`user_id` = `user`.`id`
                                
INNER JOIN `vip_content_groupAS content_group ON `user_group`.`group_id` = `content_group`.`idWHERE `user`.`id` = 71 
0.0003   SELECT `start`
FROM (`vip_users_menu`)
WHERE `user_id` =  '71'
ORDER BY `sortasc 
0.0001   SELECT `user_page_banner`.*
FROM (`vip_user_page_bannerAS user_page_banner)
WHERE `user_id` =  '71' 
0.0003   SELECT `users_menu`.* FROM (`vip_users_menuAS users_menu)
            
INNER JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `users_menu`.`user_id`
            
WHERE until_now AND `user_id` = 71 ORDER BY sort AS
0.0001   SELECT *
FROM (`vip_user_advanced`)
WHERE `user_id` =  '71' 
0.0003   SELECT *
FROM (`vip_content`)
WHERE `id` =  '96971' 
0.3707   SELECT `content`.*
FROM (`vip_contentAS content)
LEFT JOIN `vip_content_mappingAS map ON `map`.`content_id` = `content`.`id`
LEFT JOIN `vip_usersAS user ON `user`.`id` = `map`.`user_id`
WHERE ( content.`created_user` = 71 OR `map`.`user_id` = 71) AND YEAR(publishdate) <= 2025 
AND `content`.`is_agreed` =  1
AND `content`.`is_unpublish` =  '0'
AND `content`.`is_nagative` =  '0'
GROUP BY `content`.`id`
ORDER BY `publishdateDESC
LIMIT 20 
  HTTP HEADERS  (Show)
  SESSION DATA  (Show)
  CONFIG VARIABLES  (Show)