МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2024.10.01
Эрүүл мэнд

УИХ-ЫН ГИШҮҮН Б.УЯНГА ӨМНӨГОВЬ АЙМАГТ НҮДНИЙ БОЛОР СОЛИХ ХАГАЛГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

УИХ-ын гишүүн Б.Уянга Өмнөговь аймгийн иргэдийн нүдний эрүүл мэндийг хамгаалах, нүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, оношилж эмчлэхэд дэмжлэг үзүүлж буй.

Энэ хүрээнд Канад Улсын “Laurel Surgical Foundation” олон улсын байгууллагын эмч Хью Парсонс тэргүүтэй нүдний нарийн мэргэжлийн эмч нарын баг бүрэлдэхүүнийг Өмнөговь аймагт урьж ажиллуулж байна.

Энэхүү баг нь нүдний эмч нарыг чадваржуулах сургалт хийхээс гадна тус аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж иргэдэд үзлэг оношилгоо хийн, нүдний эмгэгтэй 200 орчим иргэнд шаардагдах мэс заслыг үнэ төлбөргүй хийхээр болсон юм.

УИХ-ын гишүүн Б.Уянга Канад Улсын “Лаурел мэс заслын сан”-гийн төлөөллүүдийн хамт

Түүнээс өнөөдрийн байдлаар Канад улсын “Лаурел мэс заслын сан” болон Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг, Улсын Гуравдугаар Төв эмнэлэгийн нүдний мэс засалч нар 100 гаруй нүдний эмгэгтэй иргэнд үзлэг хийснээс 80 гаруйд нүдний хагалгаа хийхээр болсон. Тэдний 70 гаруй нь нүдний болор солих хагалгаа байсан бөгөөд амжилттай хийж гүйцэтгэжээ.

Нүдний болор цайх эмгэгийн тухайд, нүдний эмгэгүүд дотроос хамгийн элбэг тохиолддог бөгөөд болрын тунгалаг шинж чанар алдагдаж, болор бүүдэгшсэнээр аливааг тунгалагаар харахаа больж, бүрэлздэг болно. Үүсэж байгаа хугацаа, шалтгаан, байрлалаас нь шалтгаалаад хэд хэдэн янзаар ангилдаг. Харааны шил болон линз зүүснээр засагдах магадлалтай ч ихэнх тохиолдолд хагалгаагаар эмчлэгддэг аж.  

ШИНЭ МЭДЭЭ