bayarbaatar@parliament.mn
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН
Эхлэл
УИХ дахь ажил
Байр суурь
Ярилцлага
Үйл явдал
Намтар
Жиргэх
2024.09.25
Хууль, эрх зүй
Улсын Их Хурлын даргын 59 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг гурав дахь хуралдаанаа хийлээ
Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 59 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Хурлын гишүүн Б.Баярбаатараар ахлуулсан Мал аж ахуйн салбарыг эрсдэлээс хамгаалах, гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах, нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, "Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2024 оны 31 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах арга хэмжээний санал боловсруулах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлыг судалж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр /2024.09.25/ гурав дахь хуралдаанаа хийлээ.
Хуралдаанд Ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар, Улсын Их Хурлын гишүүн П.Ганзориг, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара нар оролцсон. Хуралдааны эхэнд Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн хугацаанд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн хэрэгжилтийн явцтай танилцахаар Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутгуудад ажиллаж, тариалан эрхлэгчид болон гурилын үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, тулгамдсан асуудлаар санал солилцож, гурилын үнэ, хангамж, нийлүүлэлтийн талаарх тайлан мэдээллийг Ажлын хэсгийн ахлагч Б.Баярбаатар танилцууллаа.
Мөн хуралдаанаар хуулийн хэрэгжилтийн хүрээнд гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлт, үнийн бодит нөхцөл байдалтай танилцахаар нийслэлийн зах, худалдааны төвүүдэд ажиллаж бизнес эрхлэгчид, иргэдтэй уулзах ажлын төлөвлөгөөгөө хэлэлцэв.
Ташрамд дурдахад, уг Ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, П.Ганзориг, М.Ганхүлэг, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа-Нара нар ажиллаж байгаа юм.
ШИНЭ
МЭДЭЭ
Нарансэвстэй хилийн боомтыг нээхийг эсэргүүцэж буй шалтгааны талаар Ажлын хэсэгт мэдээлэл танилцууллаа
2025.01.21
Ёс суртахуунтай гишүүдээс ёс зүйтэй парламент бүрдэнэ
2025.01.14
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлэг зохион байгуулна
2025.01.13
Ураны төсөл хэрэгжиж, хуримтлалын сан арвижих боломж бүрдлээ
2025.01.10
Тогтоолын төслийг хэлэлцлээ
2025.01.09
Цөмийн энергийн тухай хуульд заасны дагуу хөрөнгө оруулалтын гэрээг зөвшилцөх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ
2025.01.09
Үндсэн хуульд заасан үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бодитоор хэрэгжих шаардлагатай
2024.12.30
Б.Баярбаатар: Өнгөрсөн 14,15 жилийн хугацаанд улстөржиж гацсан энэ төслийг дэмжих нь зүйтэй
2024.12.26
2025 оны төсөвт зардлыг бууруулах зарчим баримталсан
2024.12.12
Төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв
2024.12.10
Б.Баярбаатар гишүүн: Өнөөдрийн чуулганы хуралд 105 гишүүн ирцээ бүртгүүлсэн байна
2024.12.04
Монгол Улсын 2025 оны төсвийг хэлэлцэх нэг удаагийн дэгийн тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо
2024.12.04
Б.Баярбаатар: Төлөөллийн ардчилалтай парламентад сонгогдсон гишүүд хурлаа тасалбал хариуцлага тооцох ёстой
2024.12.03
Б.Баярбаатар: Төсвөө хурдан батална гээд ахин алдаа гаргах эрх бидэнд байхгүй
2024.11.29
Б.Баярбаатар: Улс төрийн намууд хуульдаа нийцүүлж дүрмээ сайжруулах хэрэгтэй
2024.11.28
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв
2024.11.26
Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж, дүгнэлт гаргав
2024.11.20
УИХ 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталж байна
2024.11.15
Б.Баярбаатар: Д.Энхтүвшин гишүүнтэй хариуцлагын асуудал яригдана. Ёс зүйн зөрчил гаргавал намын дүрмээр сануулах ба хамгийн хүнд хэлбэр нь намаас хөөх байдаг
2024.11.12
2025 оны төсвийг голчлон14 мега төслийг хэрэгжүүлэх зорилтод чиглүүллээ
2024.11.11