"ХҮНИЙ ЭРХЭД ЭЭЛТЭЙ 9-Р САР" БУЮУ ГИШҮҮН ӨРГӨЖҮҮЛЭЛТИЙН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2024.09.24
Хүний эрх

"ХҮНИЙ ЭРХЭД ЭЭЛТЭЙ 9-Р САР" БУЮУ ГИШҮҮН ӨРГӨЖҮҮЛЭЛТИЙН АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Монголын Эмнести Интернэшнлээс жил бүрийн 9 дүгээр сарыг “Хүний Эрхэд Ээлтэй Сар” болгон зарлаж, олон нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд уриалж, гишүүн өргөжүүлэх аян зохион байгуулдаг билээ.

Аяны хүрээнд 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр ЦойлогсоZ залуучуудын байгууллагаас зохион байгуулсан "Update 2024: Share responsibilities" эвент дээр "Эрхээ мэдвэл шоколад шиг амттай" өртөө гаргаж, хүний эрхийн боловсролыг сонирхолтой байдлаар олгохын сацуу шинэ гишүүн өргөжүүллээ.

Дашрамд уг үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн О.Саранчулуун оролцсон юм. 

ШИНЭ МЭДЭЭ