2024.09.13
Хүний эрх
"ХҮНИЙ ЭРХЭД ЭЭЛТЭЙ 9-Р САР" БУЮУ ГИШҮҮН ӨРГӨЖҮҮЛЭЛТИЙН АЯН ЭХЭЛЛЭЭ
Монголын Эмнести Интернэшнлээс жил бүрийн 9 дүгээр сарыг “Хүний Эрхэд Ээлтэй Сар” болгон зарлаж, олон нийтийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд уриалж, гишүүн өргөжүүлэх аян зохион байгуулдаг билээ.
Та дэлхий дахины хүний эрхийн хамгаалагчдын хамгийн том хөдөлгөөн “Эмнести Интернэшнл”-д нэгдэхийг хүсвэл номын баярын өдрүүдээр манай асраар зочлоод гишүүнээр элсээрэй.