ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦ АШИГЛАЛТАД ОРСНООР ТҮГЖРЭЛИЙН АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ
2024.09.16
Зам, Тээвэр

ТАВАН ШАРЫН НҮХЭН ГАРЦ АШИГЛАЛТАД ОРСНООР ТҮГЖРЭЛИЙН АСУУДАЛ ШИЙДЭГДЭНЭ

Сонгинохайрхан дүүрэгт Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд хийж байгаа Таван шарын төмөр зам, авто замын огтлолцол хэсэгт төмөр замын доогуур байгуулж буй нүхэн гарцын үндсэн бүтээц ажил бүрэн дууссан байна.

Тус нүхэн гарцын хойд туслах авто зам 425 метр, урд туслах авто зам 252 метр урт бөгөөд 2 түвшний огтлолцолтой. Түүнчлэн таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын урт 160 метр, өндөр нь таван метр ба иж бүрэн ус зайлуулах систем бүхий инженерийн байгууламж болж буйгаараа онцлогтой.

Уг нүхэн гарц ашиглалтад орсноор Улаанбаатар хотоос баруун зүгт гарах автомашины урсгал саадгүй болж түгжрэлийн асуудал бүрэн шийдэгдэнэ. Мөн Улаанбаатар төмөр замын зорчих хөдөлгөөний урсгал нэмэгдэж авто замын сүлжээтэй давхцахгүй болох юм.

ШИНЭ МЭДЭЭ