2024.09.05
Гадаад харилцаа
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтууд дээд хэмжээний чуулганд оролцож байна
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо "Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын хүнсний аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтууд дээд хэмжээний чуулга"-д оролцож байна.
Айлчлалын хүрээнд зохион байгуулагч тал болох БНУУ-ын Хөдөө аж ахуйн сайд Абдурахмонов Иброхим Юлчиевичтэй уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНУУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр хэлэлцэж тохирсон хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүч солилцох, БНХАУ, БН Киргиз Улсаар дамжуулан худалдааны коридорыг бий болгоход хүчин чармайлтаа нэгтгэх, мал эмнэлэг, ургамал хамгаалал, ариун цэвэр, хорио цээрийн хэлэлцээрүүдийг бүрэн эцэслэж байгуулах, ЗГХК-ын анхдугаар хурлаар эцэслэн тохирох зэрэг асуудлаар нээлттэй, шуурхай хамтарч ажиллахаар харилцан тохиров.
ШИНЭ МЭДЭЭ
Бод малын сургалтын эмнэлэг байгуулна
2024.12.14
ХХААХҮЯ, Төрийн банктай хамтарч ажиллана
2024.12.06
Вьетнам Улсад хонь, ямааны мах экспортолно
2024.11.21