2024.09.05
Хүний эрх
ЖЕНДЭРИЙН ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
НҮБ-ын Хүүхдийн Сангийн Зүүн Өмнөд Ази, Номхон Далайн бүсийн Жендэр болон Хөгжлийн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Шреяси Жха (Shreyasi Jha) гэр бүл, хүүхэд, залуучуудын салбар дахь жендэрийн тэгш байдлын асуудлаар яамны төлөөлөлтэй уулзалт хийж, санал солилцлоо.
Зөвлөх Шреяси Жха манай улсад ажиллах хугацаандаа НҮБ-ын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд жендерийн тэгш байдлын үнэлгээ хийх бөгөөд үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад жендэрийн тэгш, хүртээмжтэй байдлыг хангахад зөвлөх юм.