2024.09.05
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Хүүхэд хамгааллын тухай хууль хэрэгжиж эхэллээ
Энэ хуулийг боловсруулахад маш олон хуульч, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн төлөөллүүд оролцсон олон хэлэлцүүлгийг хийсэн. Үүний үр дүнд анх удаа үе тэнгийн дээрэлхэлт, үл хайхрах хүчирхийлэл зэргийг хуульчилж өгсөн. Тодруулбал:
Хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр, хүүхэд хамгааллын кейс менежмент, хүүхэд хамгааллын мэргэжлийн удирдлагыг шинээр тодорхойлж, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд хүүхэд хамгааллын үйлчилгээг бүрэн хүргэх
- Хүүхэд хамгааллын үйлчилгээнд хүүхдийн оролцоог хангах, санал бодлыг тусгах, дэмжих
- Гэр бүл, нийгмийн орчин дахь хүүхэд хамгааллыг өргөжүүлж, эцэг, эх асран хамгаалагч харгалзан дэмжигчийн үүрэг, оролцоо, хариуцлагыг нэмэгдүүллээ
- Цахим орчин дахь хүүхэд хамгааллыг тусгаж, үүнтэй уялдуулан Зөрчлийн тухай хуульд холбогдох шийтгэлийг оногдууллаа
- Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалал
- Гамшиг, онцгой нөхцөл байдлын үеийн хүүхэд хамгаалал
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дахь хүүхэд хамгаалал
- Боловсрол, соёлын салбар дахь хүүхэд хамгааллыг өргөжүүллээ
- Салбар бүр хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвтөө тусган хэрэгжүүлэх
- Сум, хороонд хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтан ажиллах
- Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдал, чиг үүрэг
- Олон нийтийн байцаагч ажиллах
- Засгийн газар, хүүхэд хамгааллын байгууллагын удирдлага, зохион байгуулалтыг шинээр тодорхойллоо.
Хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлд саналаа илгээсэн, хэлэлцүүлгүүдэд оролцож асуудлыг шийдвэрлэхэд дуу хоолойгоо хүргэж, үнэтэй хувь нэмрээ оруулсан эрдэмтэн, судлаачид, ажлын хэсгийн бүрэлдэхүүн, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ТББ, хувь хүмүүстээ баярлалаа.
ШИНЭ МЭДЭЭ
БНХАУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2024.12.02