Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа
2024.08.30
Улстөр

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа

Шинэ парламентын анхны ээлжит бус чуулганаар “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл”-ийг хэлэлцэн баталлаа. Ирэх 4 жилийн гол зорилт болох Бүсчилсэн хөгжлийн бодлогоо бодитоор хэрэгжүүлэхэд гүйцэтгэх засаглалын үйл ажиллагааг УИХ-аас бүх талаар дэмжин ажиллах нь дамжиггүй.

Мөн Төсвийн тодотгол, Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж, хууль тогтоох байгууллагын хяналтын чиг үүргийг тодотгосон үр дүнтэй хэлэлцүүлгүүдийг өрнүүлэн, Ерөнхий сайд өнөөдөр 2025 оны улсын төсвийг УИХ-д өргөн барилаа. Энэ нь Монгол Улсын хувьд анх удаа Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу өргөн барьж буй төсөв юм.

Түүнчлэн ээлжит бус чуулганы хүрээнд дараах 3 үндсэн чиглэлээр ажлын хэсгүүдийг байгуулахаар тогтлоо. Үүнд:

  • Хүний эрхийг дээдэлсэн, хүн төвтэй хуулийн үзэл баримтлалд тулгуурласан эрх зүйн тогтолцоог бүрдүүлж ажиллах чиглэлийн хүрээнд 22 ажлын хэсэг,
  • Хууль тогтоомжийг тодорхой ойлгомжтой болгож, хууль хүн бүрд ижил тэгш үйлчилдэг болгох чиглэлийн хүрээнд 6 ажлын хэсэг,
  • Нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцүүлэн, эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй гаргадаг болох чиглэлийн хүрээнд 24 ажлын хэсгийг тус тус байгуулах УИХ-ын даргын захирамж гараад байна.

ШИНЭ МЭДЭЭ