СХД-ИЙН ИРГЭД МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДАВ
2024.08.30
Орон нутгийн хөгжил

СХД-ИЙН ИРГЭД МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ СУРГАЛТАД ХАМРАГДАВ

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, СХД-ийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтэсээс Герман Монгол мэргэжлийн боловсролын байгууллага, Их засаг мэргэжлийн боловсролын байгууллагатай хамтран хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ”-ийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгт СХД-ийн 43 хорооны хөдөлмөр эрхлэх хүсэлтэй 60 гаруй иргэн оролцож мэргэжлийн боловсролын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтад хамрагдав.

Улмаар тус өдөрлөгт хамрагдсан иргэд богино хугацаанд мэргэжилтэй болох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй мэргэжлээр сурах боломж бүрдэв.

ШИНЭ МЭДЭЭ