2024.08.29
Орон нутгийн хөгжил
Эрдэнэт хот олон улсын стандартад нийцсэн Автобуудалтай боллоо
Орхон аймагт олон улсын стандартад нийцсэн авто тээврийн төвтэй боллоо. Үүнийг улсын төсвийн 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ.
УИХ-ын гишүүн Д.Батлут 2021 онд Улсын төсөвт уг барилгын ажлыг тусгаж, санаачилж хэрэгжүүлсэн бөгөөд өнөөдөр ажил хэрэг болж ашиглалтад орж байгаад нийт Эрдэнэтчүүд талархаж байна.
Энэхүү автобуудлаас өдөрт хот хоорондын 9 чиглэлд 100 гаруй тээврийн хэрэгсэл 1600-1800 зорчигч тээвэрлэнэ.
Зоорийн давхартайгаа нийлээд 4 давхар уг барилгад Авто тээврийн төв, төрийн үйлчилгээний коиск машин, банкны салбар, худалдаа, үйлчилгээ, зоогийн газар байрлана.
Нийт 2480 м.кв талбайтай, гаднаа 300 гаруй тээврийн хэрэгсэл байрлах авто зогсоол бүхий 7000 м.кв талбайтай юм.
Цаашид 5000 м.кв талбай бүхий автозогсоол нэмж барина.