ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ 50 ХҮҮХДЭД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ
2024.08.27
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ 50 ХҮҮХДЭД ХИЧЭЭЛИЙН ХЭРЭГСЛИЙН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, СХД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс хамтран 1-р ангид элсэн суралцах тусгай хэрэгцээт 50 хүүхдэд хичээлийн хэрэгслийн дэмжлэг үзүүллээ.

Тус дэмжлэгийг 2024-2025 оны хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж буй талаар СХД-ийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөө хэллээ.

ШИНЭ МЭДЭЭ