2024.08.27
Эдийн засаг, Худалдаа
П.Сайнзориг: Төрийн болон орон нутгийн өмчийн реформыг цаг алдалгүй хийх шаардлагатай!
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.27/ нэгдсэн хуралдаан аар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлийг бид харж байна. Монгол Улсын Засгийн газраас нэлээдгүй ажлууд хийгдсэн нь харагдаж байна. Үүнд, хөгжлийн банкны өр дарсан буюу 30 тэрбум иень Самура бонд, евро үнэт цаасны 1,5 их наяд төгрөгийн бонд зэрэг нийт 2,2 их наяд төгрөгийн өр төлбөрийг бүрэн барагдуулжээ. Зарим дээр нь тодорхой хэмжээний дахин санхүүжилт хийх байдлаар шийдвэрлэсэн арга замууд байна.
Анхаарал татаж буй хэд хэдэн асуудал байна. Тавантолгой, Эрдэнэт гэсэн томоохон төрийн өмчит компаниудаас бусад нь үр өгөөжгүй талдаа байна. Энэ тоон үзүүлэлт нь цаашдаа төрийн болон орон нутгийн өмчийн реформыг цаг алдалгүй хийх болсныг харуулж байна. Ямар хөрөнгийг төрийн болон орон нутгийн өмчит компаниудад эзэмшүүлж байна вэ?
Үүнээс харьцуулахад ашигтай ажиллаж байгаа компаниуд нь үр өгөөжийн хувьд асуудалтай байгаа нь харагдаж байна. Үүнийг намрын чуулганаар цаг алдалгүй Засгийн газраас төрийн болон орон нутгийн өмчийн реформтой холбоотой холбогдох багц хуулиудаа өргөн барихыг хүсэж байна.
О.Алтангэрэл сайдаас асуумаар байна. Түрүү жил архидан согтуурахтай тэмцэх асуудлаар сан байгуулсан. Үүний гүйцэтгэл ямар байсан юм бол. Архидан согтуурах гэдэг нь хувь хүний асуудал мэт боловч нийгмийн үзэгдэл, эмгэг болсон. Энэ донтолтыг эмчлэх эмнэлэг, эмч байхгүйгээс шалтгаалаад хавтгайрсан үзэгдэл болж. Энэ санг зөв төлөвлөөд, ашиглалтыг нь сайжруулахад анхаарна уу!
Эдийн засагт эрүүл, шударга өрсөлдөөнийг дэмжээд өгвөл уул уурхайн бус эдийн засаг босох боломж нь агаарын тээврийн либералчлалаас харагдаж байна. Тиймээс зарим зүйлсийг зоригтой хийгээд явах хэрэгтэй. Уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр ил тод арилжаалахад анхаарах хэрэгтэй!
ШИНЭ МЭДЭЭ
Хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2024.12.20