МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Агро ХААБ-ын нээлт боллоо
2024.08.27
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Агро ХААБ-ын нээлт боллоо

БНСУ-ын хөрөнгө оруулалттай Грийн Агро сургалт судалгааны төв, Технож Бизнес Инкубатор Төв ТББ нарын хамтарсан Агро ХААБ /AGRO-HUB/ -ийн нээлт, намрын арга хэмжээнүүдийн эхлэл - Солонгос хоолны өдөрлөг боллоо.

АГРО ХAАБ ЗОРИЛГО: БНСУ-ын хөрөнгө оруулалттай ЖИ ЭЙ ТИ СИ ХХК болон ТЕХНОЖ БИЗНЕС ИНКУБАТОР ТӨВ НҮТББ хамтран ХАА-н 6-р үйлчилгээний хөгжлийн концепцыг Монгол оронд нэвтрүүлэх, хөгжүүлэх замаар Монгол улсын хүнсний ногоо тариалалт, хүлэмжийн аж ахуй, хоол үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөтгөх, урт удаан харилцан бие биенээ дэмжиж хамтран ажиллах, харилцан туслалцаа үзүүлэх юм.

Энэ үйл ажиллангаанд УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат, Баянзүрх Дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан, БНСУ-ын ЭСЯ, төслийн газрууд, ХНХЯ-ны харьяа ХНХСҮСИ-ийн хамт олон, UN FAO, Дэлхийн банкны Эрэлтэд нийцсэн ур чадварын төсөл, МБИҮНХ, МҮХАҮТ, МАОЭНХ, JCI Central, МЗХДЗ, МҮЖМС Холбоо, их сургуулиудын төлөөлөл, эмийн ургамал тарьдаг уламжлалт эм тан доктор Баатар брэнд Одь Тан ХХК, органикийн баталгаажуулалтын SFCS ХХК болон бусад хамтран ажилладаг эрдэмтэн багш, зөвлөхүүдээ оролцлоо. Цаашид илүү олон ажлыг хамртран хийхээр төлөвлөн ажиллаж байна. 

ШИНЭ МЭДЭЭ