2024.08.27
Орон нутгийн хөгжил
ШИНЭ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРИХ АЖИЛ ДЭМЖИГДЛЭЭ
Монгол Улсын Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсэгт орж, байнгын хороонд санал оруулснаар ДЦС барих ажил тусгагдлаа.
Даланзадгадад хэрэглэгчдийн өсөн нэмэгдүүлж буй дулааны ачааллыг хангах зайлшгүй шаардлагатай болсон тул шинээр 50МВт-н ДЦС барих ажлыг олон жил хөөцөлдөж, ТЭЗҮ-г нь орон нутгийн төсвөөр хийлгэн ЭХЯ-ны шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар өнгөрсөн 5 сард дэмжүүлсэн. Элэгдэж хуучирсан технологитой, эвдрэл гэмтэл гардаг байсан хэдий ч асуудлыг орон нутаг цаг алдахгүй шийдвэрлэж ирсэн юм.
ШИНЭ МЭДЭЭ
"Бүсүүдийн хөгжлийн үндэсний чуулган" боллоо
2024.10.28
УС СУДЛААЧ ЭРДЭМТЭДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
2024.10.23