ТАХИЛТЫН НҮХЭН ГАРЦАД УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСРАХ АЖИЛ 60 ХУВЬТАЙ БАЙНА
2024.08.26
Орон нутгийн хөгжил

ТАХИЛТЫН НҮХЭН ГАРЦАД УС ЗАЙЛУУЛАХ ШУГАМ УГСРАХ АЖИЛ 60 ХУВЬТАЙ БАЙНА

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Тахилтын нүхэн гарцад борооны ус зайлуулах шугам угсарч байна. Тус дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар уг ажлын явцтай өнөөдөр танилцлаа.

Ус зайлуулах шугам угсралтын ажил өнөөдрийн байдлаар 60 хувьтай үргэлжилж байна.

Тахилтын нүхэн гарцад ус зайлуулах шугам байхгүйгээс болж борооны ус ихээр тогтсоноос болж хүндрэлтэй нөхцөл үүсдэг байсан.

Тэгвэл тус байршилд авто замын ус зайлуулах 350 метр урт шугам хоолой угсарч байна. Тодруулбал нүхэн гарцын баруун талд ус зайлуулах насос байршуулсан бол автозамын хэсэгт ус зайлуулах 11 шүүрт худаг болон үзлэгийн худгийг барьж байна. Мөн нэмэлтээр нүхэн гарцын хоёр талд 10 метрийн өндөртэй ус хүлээн авах хөндлөн шүүрийг угсарч байна.

ШИНЭ МЭДЭЭ