"БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭМЭГТЭЙ МАНЛАЙЛАГЧДЫН ГРУПП" БАЙГУУЛАХ САНААЧИЛГА ГАРГАЛАА
2024.08.26
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт

"БАЙГАЛЬ ОРЧНЫ ЭМЭГТЭЙ МАНЛАЙЛАГЧДЫН ГРУПП" БАЙГУУЛАХ САНААЧИЛГА ГАРГАЛАА

Дэлхийн манлайлагч эмэгтэйчүүдийн форумын үеэр Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо салбар хуралдааны үндсэн хэлэлцүүлэгт оролцлоо.

Энэ үеэр миний зүгээс зөвхөн форум зохион байгуулаад өнгөрүүлэхгүй, яриа хэлэлцээ болон гарсан үр дүнгийн хэрэгжилтийг хангах ёстой гэж үзэн “Байгаль орчны эмэгтэй манлайлагчдын групп” байгуулах санаачлага гаргалаа.

Энэхүү “Байгаль орчны эмэгтэй манлайлагчдын групп” нь эмэгтэйчүүдийн оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх нь улс орны төдийгүй дэлхий нийтийн хөгжилд үнэ цэнэтэй, хүчтэй, нөлөөлөл ихтэй байх шаардлага ирж байгаа энэ үед хүн төрөлхтөний оршин байх үндэс болсон байгаль, орчин, гурвалсан байгаль орчны хямралыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах чиглэлтэй ажиллах юм.

ШИНЭ МЭДЭЭ