2024.08.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Хавтгайрсан халамжийг цэгцэлж, нийгмийн хамгааллын бодлогыг хэрэгжүүлнэ!

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: 

Энэ Засгийн газрын томоохон бодлогын нэг нь “ХҮНИЙ ХӨГЖЛИЙН БОДЛОГО”. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд өмнөх хавтгайрсан, үр дүнгүй бодлогуудыг цэгцлэх ёстой гэж харж байгаа.

“Цалинтай ээж” хөтөлбөр ч хавтгайрсан халамжийн нэг хэлбэр. Өнөөдөр нэг, хоёр, гурав, тав гээд хэдэн хүүхэдтэй байсан ч айл өрх, гэр бүлийн асуудал бүр өөр өөр. Манай эмийн хөнгөлөлт өгвөл бүх ахмадад, цалинтай ээж гэвэл бүх ээжид өгчихдөг гээд зайлшгүй эргэж засах шаардлага тогтолцооны асуудлууд байна. Цаашдаа цалинтай ээжийг хэнд, хэдэн хүүхэдтэй хүнд, ямар хэлбэрээр, хэзээ, зориулалт ямар байх вэ гэдэг асуудлуудыг ойрын хугацаанд тодорхой болгоё гэж төлөвлөж байна.

Бусад улсын нийгмийн хамгааллын бодлогууд ч миний дээр хэлсэнтэй ижил нөхцөлтэй байдаг. “Цалинтай ээж” хөтөлбөр нь төрсөн ээжүүдэд хүүхдээ харахад өгдөг тэтгэмж. Мөн нөгөө талаасаа өрх толгойлсон аавуудад өгч байгаа тэтгэмж юм. Цаашдаа иргэн, өрх, гэр бүлд, эрэлт хэрэгцээнд суурилсан хүн рүү чиглэсэн нийгмийн хамгааллын бодлого буюу нийгмийн үйлчилгээний тогтолцоог бий болгож, тарифжуулах, санхүүжилтийн асуудал, хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах шаардлагатай.

ШИНЭ МЭДЭЭ