УЗБЕКИСТАНААС ХЯМД АЖИЛЛАХ ХҮЧИН АВЧРАХ ТАЛААР ЯРИЛЦЛАА
2024.08.26
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УЗБЕКИСТАНААС ХЯМД АЖИЛЛАХ ХҮЧИН АВЧРАХ ТАЛААР ЯРИЛЦЛАА

Бүгд Найрамдах Узбекистан Улс нь гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжил хамгааллын чиглэлээр олон сайн хөтөлбөр хэрэгжүүлдэг. Түүний нэг нь 30-аас дээш насны ажил хайгчаар бүртгэгдсэн эмэгтэйчүүдийг нэгийг ч үлдээлгүй ажилтай болгох хөтөлбөр юм. “Гэр бүлийн дэвтэр” гэж байдаг бөгөөд түүнийгээ цахим болгож, мэдээллийн сан үүсгэх ажлыг эхлүүлжээ. Түүнээс гадна ажиллах хүч илгээх тал дээр ч багагүй туршлагатай.

Миний бие тус улсын Гэр бүл, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн хорооны дарга Озода Парпибоеватай уулах үеэр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр харилцан мэдээлэл солилцов.

Монгол Улсын хувьд “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт заасан зорилтод хүрэхийн тулд 2035 он хүртэл 478,1 мянган ажиллах хүч нэмэлтээр шаардлагатай тооцоо бий. Үүний дотор нарийн мэргэшлийн ажиллах хүчийг яаралтын бэлтгэх хэрэгцээ тулгарч байгаа.

Уулзалтын үеэр ажиллах хүч солилцох замаар нарийн мэргэшлийн боловсон хүчин бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, гэр бүлийн хөгжлийн асуудлаар туршлага хуваалцах хүрээнд санамж бичиг байгуулан хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

ШИНЭ МЭДЭЭ