УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
2024.08.23
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Д.Энхтуяа: Гадагш гарсан нарийн мэргэжилтэй боловсон хүчнээ буцаан татах бодлого хөтөлбөрт хэрхэн туссан вэ?
щУИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2024.08.23/ эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа:
Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж байна. Хамтарсан Засгийн газрын бүтэц байгуулагдсан дээр улс орны хөгжлийг хурдасгаж, зоригтой хөгжих юм байна хэмээн ойлгож байна. Уг хөтөлбөр нь бидний хувьд шинэ зүйл огтоосоо биш. Өмнө нь “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” гэхчлэн гоё нэртэй хөтөлбөрүүд явж л байсан.
2023 оны үндэсний статистикийн хороо болон НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагаас хамтарсан судалгаа хийсэн байна. Үүнд, 140 мянга гаруй иргэн гадаад улсад амьдарч байгаа бөгөөд дийлэнх нь буюу 46% нь сүүлийн 5 жилийн хугацаанд Монгол Улсаас гарсан байна. Мөн 15-64 насны иргэдийн 67% нь гадаад улсад ажиллаж, амьдрах сонирхолтой гэсэн мэдээлэл байна. Сүүлийн 8 жилийн цалингийн өсөлт ердөө 17% тай байна. Үүнээс харахад хөдөлмөрийн насны иргэд эх орноосоо дүрвэх шалтгаан нь түгжрэл, байгалийн бохирдол зэргээс шалтгаалж байна.
НХХЯ-ны мэдэгдэж буйгаар Монгол Улсын зах зээл 300 мянган хүнээр дутагдаж байна гэв. Гадаадад байгаа иргэдийн 70 гаруй хувь нь дээд боловсролтой, 67.1 % нь мэргэжилтнүүд байна гэсэн судалгааны дүн байна. Тэгэхээр томоохон мега төслүүдийг явуулахад, эдийн засгийн өсөлт тэлэлтээс илүүтэйгээр мэргэжилтэй, боловсролтой Монгол Улсын иргэд хийнэ биз дээ. Тиймээс Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт гадагш гарсан нарийн мэргэжилтэй боловсон хүчнээ буцаан авчрах талд дээр ямар бодлого туссан вэ?
Түүний асуултад, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа
2024.12.04
Эмэгтэй парламентчдын III чуулган боллоо
2024.11.04
ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа
2024.10.26