2024.08.22
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
Ч.Ундрам: Цаг уурын өөрчлөлт, хөрсний доройтол эмэгтэйчүүдийн ажлын байр, орлогод сөргөөр нөлөөлж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран анх удаа зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Төрийн ордонд болж байна.
Чуулга уулзалтад дэлхийн 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 орчим байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын эмэгтэй манлайлагчид оролцож байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрамаас тус чуулга уулзалт болон уулзалтаас гарах үр дүнг хэрхэн харж байгаа талаар нь тодрууллаа.
Ч.Ундрам УИХ-ын гишүүн: Цаг уурын өөрчлөлт, хөрсний доройтол зэрэг асуудал эмэгтэйчүүдийн ажлын байр, орлогод сөргөөр нөлөөлж байгаа. Олон улсын судалгаанууд ч гарсан байгаа. Цаг уурын өөрчлөлт эмэгтэйчүүдэд хамгийн их нөлөөлж байгаа. Яагаад гэвэл ихэнх эрчүүд оффист том даргын ажил хийдэг. Харин эмэгтэйчүүд газар тариалан, тариан талбай, мал аж ахуй дээр ажиллаж байна. Тийм учраас орлогод нь сөргөөр нөлөөлж байна.
Тийм учраас эмэгтэйчүүд бид хамтдаа цаг уурын өөрчлөлтийг аль болох багасгах бууруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг төр засагтайгаа хамтран хийх шаардлагатай.
ШИНЭ МЭДЭЭ
Төрийн дээд шагнал одон, медаль гардууллаа
2024.12.22