2024.08.19
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЛБАРТ ТУРК УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь өнөөдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа.
Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь эрт дээр үеэс Монгол, Турк хоёр улс нь түүх, соёлоороо холбогдож ирсэн бөгөөд Монгол, Туркийн дипломат харилцааны 55 жилийн ой энэ онд тохиож байгааг тэмдэглэж, энэ хугацаанд хоёр улсын худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагаа улам бүр тэлж байгааг онцоллоо.
Засгийн газар эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх, том төслүүдийг хэрэгжүүлэх, ард иргэдийн амьдрах орчныг сайжруулах томоохон зорилтуудыг тавьж байгаа.
Тэдгээрийн нэг нь эртний нийслэл Хархорум хотын суурин дээр шинэ хот төлөвлөх, барьж байгуулах ажил юм. Саяхан бид Хархорум хотын шинэ төлөвлөлтийг хийх олон улсын уралдааныг зарлаж, дэлхийн шилдэг төлөвлөгч архитекторууд оролцсон. Удахгүй тэдний бүтээл хот болж байгуулагдах нөр их ажил эхлэхэд та бүхний туршлага оролцоо бидэнд дэмжлэг болох нь дамжиггүй. Мөн Шинэ Зуун мод, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалт гэх мэт бусад томоохон төслүүдэд улс орнуудын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа чухал байгаа” гэв.
Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Зафер Атеш нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, БНТУ-ын Байгаль орчин, тохижилт, уур амьсгалын өөрчлөлтийн яам хоорондын "Барилгын салбарт хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг"-ийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж, Туркийн барилгын холбоо болон барилгын томоохон компаниуд Монгол Улсад хэрэгжиж байгаа төслүүдэд оролцох сонирхолтой байгааг уламжлав.
ШИНЭ МЭДЭЭ
Хот байгуулалтын форум зохион байгууллаа
2024.12.12
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.08
ЕГИПЕТИЙН ОРОН СУУЦНЫ КОРПОРАЦИТАЙ ТАНИЛЦАВ
2024.11.07
Сүхбаатар аймгийн Асгат суманд ажиллаа
2024.10.07