ИРГЭДЭЭС ИРСЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ХУУЛИЙН ДАГУУ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
2024.08.16
Орон нутгийн хөгжил

ИРГЭДЭЭС ИРСЭН ӨРГӨДӨЛ ГОМДЛЫГ ХУУЛИЙН ДАГУУ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭХИЙГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Тус хуралд Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар, Засаг даргын орлогч Б.Баттулга, Дүүргийн менежер Ж.Мөнхзориг, Засаг даргын Тамгын газрын дарга Д.Төмөрбаатар болон Засаг даргын Тамгын газрын холбогдох хэлтэс, албадын дарга нар оролцож дараах асуудлуудыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад хандаж гаргасан өргөдөл, хүсэлтийг шийдвэрлэж нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай
- Өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн тухай
- Албан бичгийн шийдвэрлэлтийн тухай
- Өвөлжилтийн бэлтгэл ажлын тухай

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар тус хурлын үеэр “Нутгийн захиргааны нийт байгууллагын албан хаагчид албан бичгийн шийдвэрлэлтийн явц, иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг цаг тухай бүрт нь хуулийн дагуу шуурхай шийдвэрлэж ажиллахын зэрэгцээ өвөлжилтийн бэлтгэл ажлын гүйцэтгэлийг сайтар хангаж ажиллах”-ыг үүрэг болгов. 

ШИНЭ МЭДЭЭ