2024.08.16
Улстөр
П.Сайнзориг: Эрхийн төвлөрөл чинь явсаар БНЭУ-ын “кастын систем”-ийг үүсгэдэг. Бид үүн дээр өөрчлөлт хийж чадах уу!
УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн /2024.08.16/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
Газрын асуудлыг гурван нам хамтарч барьж байгаа дээрээ нэг мөр ойлголтоо цэгцэлчихвэл яасан юм. Энийг намрын чуулган дээр оруулж ирж чадах уу. Энэ бас С.Одонтуяа сайдтай ч хамаатай. Тусгай хамгаалалттай газар нутгийн асуудлыг оруулж ирж чадах уу. Өмчийн асуудал цаана нь яригдана. Өнөөдөр байгаа бүх үл хөдлөх хөрөнгүүд газар дээр байгаа боловч эрхийн бүртгэлтэй холбогдохгүй байгаа учраас бүгд агаар дээр байгаа мэт хууль зүйн ойлголт явж байгаа шүү дээ.
Хоёрдугаарт, Газрын эрхийн төвлөрөл бий боллоо. Сэлэнгэ, Дархан “район” чинь хэдэн компаниудын өмчлөлд орчихлоо. Малын өвөлжөө бэлчээр чинь хэдэн мянгат малчдын өмчлөлд орчихлоо. Энэ эрхийн төвлөрөл чинь явж явж цаашдаа БНЭУ-ын “кастын систем”-ийг үүсгэдэг. Бид үүн дээр өөрчлөлт хийж чадах уу?
Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
ШИНЭ МЭДЭЭ
Хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2024.12.20