СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЦЭЦЭРЛЭГТ ШИНЭЭР 8135 ХҮҮХЭД ХАМРАГДАНА
2024.08.14
Боловсрол

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХЭМЖЭЭНД ЦЭЦЭРЛЭГТ ШИНЭЭР 8135 ХҮҮХЭД ХАМРАГДАНА

Улсын хэмжээнд цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 1-ний өдөр эхэлсэн бөгөөд EMONGOLIA болон ESIS боловсролын салбарын мэдээллийн системээр дамжуулан хүлээн авч байна.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2-5 насны 40 886 хүүхэд бүртгэлтэй оршин суудаг бөгөөд энэ жил 8135 хүүхэд цэцэрлэгт шинээр хамрагдах тоон мэдээлэл гараад байна.

Иргэд хүүхдээ цэцэрлэгт хамруулахдаа дараах зүйлсийг анхаарах юм байна.
• Өөрийн болон хүүхдийнхээ хаягийн бүртгэл, мэдээллийг нягталж, баталгаажуулсан байх
• Таны хүүхэд өнгөрсөн жил цэцэрлэгт хамрагдсан бол тухайн цэцэрлэгтээ “Үргэлжлүүлж явах” эсэх сонголтыг хийх
• Хэрвээ шилжилт хөдөлгөөн хийх бол 2024 оны наймдугаар сарын 12-ноос өмнө баталгаажуулсан байх
• Хэрвээ E-Mongolia-р дамжуулан цэцэрлэгийн бүртгэлийн хүсэлт явуулах боломжгүй бол өөрт ойрхон цэцэрлэг дээр ажиллаж буй ажлын багт наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хандах юм байна.

ШИНЭ МЭДЭЭ