АЖИЛ ЗУУЧЛАЛЫН E-JOB ПЛАТФОРМ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА
2024.08.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

АЖИЛ ЗУУЧЛАЛЫН E-JOB ПЛАТФОРМ ХӨГЖҮҮЛЖ БАЙНА

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас "Онцгой байдлын үеийн дэмжлэг болон хөдөлмөр эрхлэлтийн төсөл"-ийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд:

  • хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг үйлчлүүлэгч төвтэй болгон хөгжүүлэх
  • хөдөлмөрийн зах зээлийн идэвхтэй хөтөлбөрүүдийг хөгжүүлэх,
  • хөдөлмөрийн зах зээлийн судалгаа, шинжилгээ, үнэлгээ
  • төслийн менежмент, шалгуур хангасан ажил олгогч ба түүний ажилтны нийгмийн даатгалын шимтгэлд хөнгөлөлт үзүүлэх гэсэн 4 үндсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Мөн Хөдөлмөр халамжийн байгууллагын ажилтнуудаа чадавхжуулах, ажил зуучлалын E-Job платформыг хөгжүүлж байгаа. Тус платформоор 2024 оны наймдугаар сарын байдлаар 155 мянган иргэн, 18 мянган ажил олгогч хандаж, 59 мянган иргэн зуучлагджээ.

Цаашид Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын барилгын ажлыг хугацаа алдалгүй эхлүүлэх, E-Job платформоо хөгжүүлэх, тасралтгүй ажиллуулж, албан бус хөдөлмөр эрхлэлтийн судалгаа, бодлогын зөвлөмж боловсруулж, нийт рүү чиглэсэн хөдөлмөрийн зах зээлийн портал хөгжүүлэлтийн суурь судалгаа хийх зэрэг ажлыг хийнэ.

ШИНЭ МЭДЭЭ