2024.08.13
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр
ХУРИМТЛАЛЫН НЭГДСЭН САНГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ АЖЛЫН ХЭСГҮҮД БАЙГУУЛЛАА
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хүрээнд Хуримтлалын сангийн хэрэгжилтийг хангах зорилгоор Шинэ сэргэлтийн бодлогын "Хурдасгуур төв", нийслэлийн ЗДТГ, Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банк, Монголын Ипотекийн Корпраци, Төрийн орон сууцны корпораци, Нийслэлийн орон сууцны корпораци, Арилжааны банкууд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын төлөөлөлтэй уулзлаа.
Хуримтлалын сангийн хэрэгжилтийг хангах бодлого, үйл ажиллагааг хэрхэн зохицуулах, иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэж, эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар ашиглах боломжийг бий болгох арга хэмжээний талаар харилцан санал солилцсон.
Энэ хүрээнд Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сан, Үндэсний баялгийн сан-Хуримтлалын сан, Сингапур Улсын хуримтлалын нэгдсэн сангийн тогтолцоо, Монгол Улс дахь ипотекийн зээлийн санхүүжилтийн тогтолцооны талаар холбогдох албаныхан мэдээлэл өгсөн юм.
Хуримтлалын нэгдсэн сан дахь иргэдийн нэрийн дансыг хэрхэн үүсгэх, түүнийг иргэд хэзээ хэрхэн ашиглаж болох, Хуримтлалын нэгдсэн сангийн бие даасан менежментийг зөв зохистой зохион байгуулах нарийвчилсан судалгаа дүгнэлт бүхий зураглал гаргах дэд ажлын хэсгүүдийг байгуулж, дараагийн уулзалтаар гарсан санал дүгнэлт, танилцуулгыг сонсохоор тогтлоо.