ИРГЭН, ААН БАЙГУУЛЛАГУУДАД ОРЧНЫХОО ЦЭВЭРЛЭГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХИЙГ АНХААРУУЛЛАА
2024.08.11
Орон нутгийн хөгжил

ИРГЭН, ААН БАЙГУУЛЛАГУУДАД ОРЧНЫХОО ЦЭВЭРЛЭГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХИЙГ АНХААРУУЛЛАА

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Б.Хуягбаатар дүүргийнхээ 19, 29, 38 дугаар хороонд ажиллалаа.

Тус хороодод ажиллах үеэрээ СХД-ийн засаг дарга Б.Хуягбаатар тохижилт, нийтийн аж ахуйтай холбоотой дараах асуудлуудыг шийдвэрлэхээр боллоо.

  • Борооны ус тогтдог шугам, сүлжээг засварлах
  • Замын нөхөөс хийх ажлыг үргэлжлүүлэх
  • Хүүхдийн тоглоомын талбайг сэргээн засварлах

Мөн “ХАШАА” арга хэмжээнд хамруулан дутагдлыг арилгах шаардлагатай газар болон бусад зөвшөөрлийн маргаантай объектууд дээр өөрийн биеэр ажиллаж, холбогдох албаныханд нарийвчилсан судалгаа гаргах, “Шарилжгүй Сонгинохайрхан” аяны биелэлт, хог хаягдлын цэвэрлэгээ хангалтгүй байгаа тул иргэн, ААН байгууллагуудыг идэвхжүүлэн гадна талбайн цэвэрлэгээ, үйлчилгээнд анхаарч, хороогоо хоггүй, цэвэр цэмцгэр байлгах талаар чиглэл өглөө.

ШИНЭ МЭДЭЭ