ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ, ГАЗАР ДЭЭР НЬ АСУУДЛУУД ШИЙДВЭРЛЭВ
2024.08.09
Орон нутгийн хөгжил

ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ АЖИЛЛАЖ, ГАЗАР ДЭЭР НЬ АСУУДЛУУД ШИЙДВЭРЛЭВ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон бусад албаныхан СХД-ийн 4, 20 дугаар хороонд ажиллалаа.

Хотын дарга дээрх хороодод ажиллах үеэрээ орон сууцны хороолол дундах газрыг зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд, машины сэлбэг борлуулж буй иргэн Батсайханы зөрчлийг арилгуулах шаардлага хүргүүлж, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах чиглэл өгөв.

Мөн үеэр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Монгол-Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн баруун талд багш ажилчдын орон сууцны барилга бариулахаар 11 айлтай зөвшилцөж, ирэх оноос газар чөлөөлөлтийг эхлүүлэхээр шийдвэрлэлээ.

Улмаар 4 дүгээр хороонд цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбай байгуулж хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бүтээн байгуулалтыг байгуулахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ