ХОРООДЫН ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙТАЙ ХОЛБООТОЙ АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
2024.08.09
Орон нутгийн хөгжил

ХОРООДЫН ТОХИЖИЛТ, НИЙТИЙН АЖ АХУЙТАЙ ХОЛБООТОЙ АЖЛЫГ ШУУРХАЙЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ болон дэргэдэх хэлтэс албадын албан хаагчдын хамт хороодын нутаг дэвсгэр дээрх тохижилт нийтийн аж ахуйн болон хөрөнгө оруулалтын ажлууд дээр хяналт тавьж ажиллалаа.

Сонгинохайрхан дүүргийн 14,15,16,17 дугаар хороодод ажилласан бөгөөд тус хороодын Засаг дарга нар хороонд зайлшгүй шаардлагатай тохижилт, гүйцэтгэл удааширсан хөрөнгө оруулалтын ажилтай танилцав.

Холбогдох удирдлага, албан хаагчдад дараах үүрэг чиглэлийг өгч, шийдвэрлэхээр болов.

  • 14 – р хороо 23а байрны хажуугаар 34-ийн гүүр рүү өгссөн замын нөхөөсийг үргэлжлүүлэх
  • 15 – р хороо Гар бөмбөг болон сагсанбөмбөгийн талбайн шалыг засварлах цутгаж, Хашаа хайсыг янзлах, Гэрэлт гудамжны гэрлийг солих
  • 16-р хороо – Тус хороонд хийгдэх автомашины зогсоолын зураг төсвийг яаралтай хийлгэж 2025 оны төсөвт тусгуулах
  • 17-р хороо - Замын нөхөөс, Хөлбөмбөгийн талбай, Хашаа хайс засварлах, хүүхдийн тоглоомын талбай сэргээн засварлах үүрэг, чиглэл өглөө. 

ШИНЭ МЭДЭЭ