Баянгол дүүрэг, Ахуйн үйлчилгээний уулзвараас "Өргөө" кино театрын уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ
2024.08.07
Зам, Тээвэр

Баянгол дүүрэг, Ахуйн үйлчилгээний уулзвараас "Өргөө" кино театрын уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг нээлээ

Хорооллын эцсийн дөрвөн замын уулзварыг ирэх долоо засна. Хувьсгалчдын буюу Тасганы овооноос Зурагтын эцэс хүртэлх 2 км авто замыг мөн ирэх долоо хоногоос засаж эхэлнэ. Бид зам засахдаа усны хаялгыг засах, шинээр хийх ажлуудыг тогтмол хийж байгаа. Тухайлбал, Хасбаатарын гудамжинд 6, Энэбишийн гудамжинд 3 худаг шинээр хийсэн. Цэрэнноровын гудамжны 600 метр замыг мөн засна. Ингэснээр Баянгол дүүрэгт их засвар шаардлагатай байсан замуудыг шинэчлэх ажил цэгцэрч байна.

ШИНЭ МЭДЭЭ