Б.ЭНХБАЯР: ХҮНИЙ ЭРХ ПРОЦЕССЫН ШУДАРГА ЁСООР Л ХАМГААЛАГДАНА
Б.Энхбаяр УИХ-ын гишүүн
2024.08.02
Хууль, эрх зүй

Б.ЭНХБАЯР: ХҮНИЙ ЭРХ ПРОЦЕССЫН ШУДАРГА ЁСООР Л ХАМГААЛАГДАНА

2024 оны 8-р сарын 1-нээс эхлэн 2024 оны 01 сарын 17-ны өдөр УИХ-аас баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон өөрчлөлт үйлчилж эхэлж байна. Тухайн хуулийг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд асан Б.Энхбаяр санаачлан батлуулсан юм. 

Тэрээр энэхүү хуулийн өөрчлөлтийн талаар дараах байдлаар танилцууллаа: 

СЭЖИГТНИЙГ ШҮҮХИЙН ХЯНАЛТААС ГАДУУР ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР БАРИВЧИЛДАГ ЯВДЛЫГ ХАЛСАН

Нэг. Сэжигтнийг “хойшлуулшгүй” тохиолдолд гэсэн хэт ерөнхий, дур зорго үзэмжээр тайлбарлаж хүнийг баривчилдаг үндэслэлийг хуулиас хассан

Хоёр. Хорих ял оногдуулах болон хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнийг баривчлах үндэслэл, нөхцөлийг нэн тодорхой ойлгомжтой болгосон. Өөр үндэслэлээр баривчлахгүй!

Гурав. Сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагаанд прокурор хяналт тавих, мөрдөгчийн тогтоолыг батлах, шүүхэд даруй хүргүүлэх, эсхүл тогтоолыг үндэслэлгүй гэж үзвэл батлахаас татгалзах тухай шийдвэр гаргах, шүүх уг асуудлыг хянан шийдвэрлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгасан.

Дөрөв. Хойшлуулшгүйгээр баривчлах ажиллагааны талаар баривчлагдсан хүн баривчлах ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргах эрхийг нээж өгсөн.

Тав. Хойшлуулшгүйгээр явагдсан баривчлах ажиллагааны талаар гомдол гаргаагүй бол баривчлах ажиллагааны үндэслэл, үр дүнг хянуулахаар холбогдох материалыг 30 хоногийн дотор шүүхэд хүргүүлэх зохицуулалтыг шинээр тусгасан. Ингэснээр шүүхээр хянагддаггүй байсан аливаа баривчилгаа 100 хувь шүүхийн хяналтанд ордог болно.

Зургаа. Сэжигтнийг баривчлах хугацаа 48 цаг байх бөгөөд сэжигтэнд ямар хэрэгт холбогдуулан баривчилж буй талаар мэдэгдэж, түүнд тайлбар мэдүүлэг өгөхгүй байх, өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлана.

СЭЖИГТНИЙГ ХОЙШЛУУЛШГҮЙГЭЭР БАРИВЧЛАХ АЖИЛЛАГААГ ХҮЧИНТЭЙД ТООЦОХ ШҮҮХИЙН ХАРЬЯАЛАЛТАЙ ХОЛБООТОЙ ЗОХИЦУУЛАЛТ

Шүүх хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, сэжигтнийг хойшлуулшгүйгээр баривчлах асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ.  

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд заасан үндэслэлээр сэжигтнийг баривчлах тохиолдолд прокурорын саналыг гэмт хэрэг гарсан газрын харьяалах шүүх, сэжигтнийг хойшлуулшгүй баривчилсан тохиолдолд саналыг тухайн баривчлах ажиллагаа явагдсан газрын харьяалах шүүх, хэрэв баривчлагдсан сэжигтнийг 24 цагийн дотор уг хэрэг гарсан газрын харьяалах шүүхэд хүргэх боломжгүй бол баривчлах ажиллагаа явагдсан газрын шүүх хянан шийдвэрлэдэг болно.

 

ШИНЭ МЭДЭЭ