2024.07.11
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Морь нь хурдан, бөх нь хүчтэй, сум нь мэргэн, сүлд хиймор нь өөдөө байж, дэлгэр сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье
Анхдагч, алдартнуудын өлгий Булганхангай нутгийн ард иргэд, наадамчин олондоо Ардын хувьсгалын яруу алдарт 103 жилийн ой, Тулгар төр байгуулагдсаны 2233 жил , Их Монгол улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, төрөлх Булган аймаг маань үүсэн байгуулагдсаны түүхт 86 жилийн ой, үндэсний их баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.
2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгууль Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу бүсчилсэн хэлбэрээр зохион байгуулагдаж, надад итгэл үзүүлэн 3 дахь удаа сонгож, Булган аймгийнхаа төлөөллийг хадгалан үлдэж чадсан иргэд, сонгогчид, нутгийн ахан дүүс Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, итгэлийг зүтгэлээр хариулж. хуулийн дагуу шударга ажиллаж, Булган нутаг, Хойд бүсээ хөгжүүлэхийн төлөө Та бүхэнтэйгээ мөр зэрэгцэн хамтран ажиллахаа илэрхийлж байна.
Морь нь хурдан, бөх нь хүчтэй, сум нь мэргэн, сүлд хиймор нь өөдөө байж, дэлгэр сайхан наадахын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.
Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Бат-Эрдэнэ.