Хөвсгөл аймгийн сумдад ажиллав
БАЯРЛАЛАА МӨРӨН
Мөрөн хотынхоо 7, 13 дугаар хорооны иргэдтэй багийн нөхдийн хамт уулзаж, МАН-ын мөрийн хөтөлбөрөө танилцуулахын сацуу тойрогтоо хэрэгжүүлсэн төсөл, санаачилгаа тайлагналаа.
“Мөрөндөө сайхан амьдаръя” төсөл болон хот хөдөөгийн ялгааг арилгах бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Ерөнхий сайдынхаа илгээсэн багийг дэмжихээ илэрхийлсэн Мөрөнчүүд та бүхэндээ БАЯРЛАЛАА.
МАН-ын мөрийн хөтөлбөрөөс...
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ
- Ердийн ачааллын үеийн цахилгааныг хуримтлуулж, оргил ачааллын үед төвийн системд нийлүүлэх төслүүдийг дэмжинэ.
- Эрчим хүчний салбарт бодлогын суурь шинэчлэл хийж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах чадвартай салбар болгон хөгжүүлнэ.
- Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангахад тархмал эх үүсвэрийг ашиглана.
- Цахилгаан эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх доорх цахилгаан станцыг барьж байгуулна.
- Байгалийн сэргээгдэх эрчим хүчний нөөцийг ашигласан цэвэр эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлж, цаашид экспортлох боломжийг бүрдүүлнэ.
- Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилгоор сэргээгдэх эрчим хүчний мега төслийг эхлүүлнэ.
БАЯРЛАЛАА БҮРЭНТОГТОХ
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумынхаа иргэд сонгогчидтой уулзлаа. Бүрэнтогтохчууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн багийг дэмжихээ илэрхийлж сургаал, захиасаа хэллээ. Та бүхэндээ БАЯРЛАЛАА.
МАН-ын мөрийн хөтөлбөрөөс...
УЛСЫН ТӨСӨВ, МӨНГӨНИЙ БОДЛОГО
- Улсын төсвийн зарлагын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна.
- Инфляцын түвшинг тогтвортой байлгах, төгрөгийн худалдан авах чадварыг хамгаалах, тогтвортой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих мөнгөний зохистой бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.
- Төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослолоор эдийн засгийн сэргэлт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлнэ.
- Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийг үр өгөөжөөр нь эрэмбэлж, эдийн засгийн үр өгөөжтэй, ажлын байр бий болгох төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх зарчим баримтална.
БАЯРЛАЛАА ЦАГААН-УУЛ
Сангийн далай нуурын эрэг хөвөөнд нутаглах Цагаан-Уул сумын иргэдтэйгээ уулзлаа. Энэ удаагийн сонгуульд МАН-аас хойд бүсэд нэр дэвшигч журмын нөхдөө танилцуулж, ирэх 4 жилд бүсийн хөгжлийн төлөө улам олуулаа хамтран зүтгэх боломжийг олгохыг хүслээ.
МАН-ын мөрийн хөтөлбөрөөс...
АХМАД НАСТАН
- Нийгмийн даатгалын тогтолцооны шинэчлэлийг үргэлжлүүлж, тэтгэвэр, тэтгэмжийг үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хагас хуримтлалын тогтолцоонд шилжсэнээр тэтгэврээ өвлүүлэх, урьдчилан ашиглах хуулийн биелэлтийг хангах бодлого баримтална.
- Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, геронтологийн салбарыг бодлогоор хөгжүүлнэ.
- Ахмадуудад төрөлжсөн үйлчилгээ үзүүлэх төвийн үйл ажиллагааг эрэлтэд нийцсэн байдлаар зохион байгуулж, идэвхтэй насжилтыг дэмжинэ.
- Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, орлогыг нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа залуучуудад өвлүүлж үлдээх нөхцөлийг бүрдүүлнэ.
БАЯРЛАЛАА ЦЭЦЭРЛЭГ
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын иргэд сонгогчидтой уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Найрсаг дотно хүлээн авсан ТА БҮХЭНДЭЭ БАЯРЛАЛАА.
МАН-ын мөрийн хөтөлбөрөөс...
БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ДЭВШИЛТЭТ УУЛ УУРХАЙН ШИЛЖИЛТ
- Байгальд ээлтэй өндөр технологийн уул уурхай болон стратегийн ач холбогдолтой төслүүдийн хөрөнгө оруулалт, экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ.
- Оюу-Толгойн гүний уурхайг ашиглалтад оруулж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ.
- Ашигт малтмалын салбарын ил тод байдлыг хангаж, уул уурхайн бүх төрлийн бүтээгдэхүүнийг биржээр арилжаална.
- Уул уурхайн лиценз олголтыг олон нийтэд нээлттэй болгож, хууль зөрчиж олгосон зөвшөөрлийг хүчингүй болгоно.
- Уул уурхайн нөхөн сэргээх ажлын хяналтыг сайжруулж, нөхөн сэргээлт хийгээгүй аж ахуйн нэгжийн эрх бүхий албан тушаалтанд ногдуулах хариуцлагыг чангатгана.
БАЯРЛАЛАА ЖАРГАЛАНТ
Шүхэрч Гэлэнхүү, Өндөр Гонгорын өлгий нутаг Жаргалант сумандаа ажиллалаа. Танхим дүүргэн цугласан та бүхэндээ баярлалаа.
МАН-ын мөрийн хөтөлбөрөөс...
ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОЛОВСРУУЛАЛТ, ЭКСПОРТ
- Хөдөө аж ахуйн салбар дахь татаас, дэмжлэгийг боловсруулах шатны үйлдвэрлэл рүү чиглүүлж, экспортыг нэмэгдүүлнэ.
- Худалдааны түнш улс орнуудтай эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрүүдийг байгуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлнэ.
- Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний гадаад худалдааны хориг, хязгаарлалтыг цуцалж, бүх боомтоор экспортолно.
- Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг хагас болон гүн боловсруулах, инновац, технологи шингэсэн “ЦАГААН АЛТ” хөнгөн үйлдвэрийн цогцолборуудыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд байгуулна.
- Сүү, цагаан идээ, мах, ноолуур, арьс ширийг дотоод, гадаадын зах зээлд өндөр үнээр борлуулах боломжийг бүрдүүлнэ.
БАЯРЛАЛАА ГАЛТ
Ажилч хичээнгүй Галтчуудтайгаа уулзаж өмнөх он жилүүдэд хийсэн ажил, ирэх жилүүдэд хийхээр төлөвлөж байгаа зорилго чиглэл, бодлого шийдлээ танилцууллаа. Үргэлж дэмждэг, хамтран ажилладаг та бүхэндээ БАЯРЛАЛАА.
МАН-ын мөрийн хөтөлбөрөөс...
УЛАМЖЛАЛТ НҮҮДЛИЙН АЖ АХУЙ БА СОРИЛТ БЭРХШЭЭЛ
- Ус, хөрс, бэлчээрийг хамгаалах, газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэх “Бэлчээр ашиглалтын тухай хууль”-ийг батлан хэрэгжүүлнэ.
- Бэлчээрийн мал аж ахуйд зохистой сүргийн бүтэц, ашиг шимт байдал, байгальд ээлтэй мал маллах зөв дадлуудыг нэгтгэсэн стандартыг нэвтрүүлж, бэлчээрийн доройтлыг бууруулна.
- Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах замаар ашиглагч-малчдыг хариуцлагажуулна.
- Гэрээний дагуу даацаа хэтрүүлээгүй, зөв зохистой маллаж, бэлчээр хамгаалж байгаа малчдыг бага хүүтэй ногоон зээлд хамруулах боломжийг банк санхүүгийн байгууллагуудтай хамтран бүрдүүлнэ.
- Бэлчээрийг усжуулах, худагжуулах ажлыг үргэлжлүүлэн малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлнэ.
- Бэлчээрт хөнөөл учруулж буй царцаа, үлийн цагаан оготно гэх мэт мэрэгч амьтадтай байгаль орчинд ээлтэй аргаар тэмцэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
- Газар ашиглагчдын хариуцлагыг нэмэгдүүлж, эвдрэл, доройтолд орсон газрыг нөхөн сэргээж, цөлжилт, газрын доройтлыг бууруулна.
БАЯРЛАЛАА ШИНЭ-ИДЭР
Энэ өдрүүдэд Хөвсгөл аймгийнхаа урд сумдад ажиллаж байна. Өнөөдөр Шинэ-Идэрчүүдтэйгээ уулзаж хамт яваа нөхдөө, намынхаа мөрийн хөтөлбөрийг танилцууллаа. Халуун дотно угтсан та бүхэндээ БАЯРЛАЛАА.
МАН-ын мөрийн хөтөлбөрөөс...
- Малын гений санг хамгаалах, биотехнологийн ололтыг нэвтрүүлнэ.
- Малын тэжээлийн үйлдвэрийг бүсчлэн байгуулах бодлого баримталж, өвс тэжээлийн нөөцийг нэмэгдүүлэх хүрээнд хувийн хэвшилтэй хамтран ажиллана.
- Малын тоо толгойн албан татварын зарцуулалтыг ил, тод болгож, малчдад тайлагнадаг процессыг сайжруулна.
- Гахай, тахиа, өндөг, зөгийн аж ахуй эрхлэх хувийн хэвшлийн санаачилгыг татвар, тарифын бодлогоор дэмжиж, импортыг бууруулна.
- Бороо, гадаргын усыг хуримтлуулах жижиг нуур, цөөрмүүд байгуулж, гадаргын усжуулалтын систем хөгжүүлэн, бэлчээрийн даацыг нэмэгдүүлнэ.
- Дөрвөн улирлын хүлэмж, агуулах, зоорийн аж ахуйг хөгжүүлэх замаар хүнсний ногоо, жимс жимсгэнийн нэр төрлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг жилийн турш тогтвортой хангана.
- Хөрс, цаг уурын онцлогт тохирсон дотоодын баталгаат сортын үрийн хангамж, тэжээлийн тариалалт, үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
БАЯРЛАЛАА ТӨМӨРБУЛАГ
Олон голын бэлчирт эрчмийн нурууг эзэгнэнхэн аж төрдөг Төмөрбулагчуудтайгаа уулзлаа. Өмнөх гурван удаагийн сонгуульд хамгийн өндөр хувиар дэмжиж байсан Төмөрбулаг сумын иргэд сонгогчид маань энэ удаад ч багаар нь дэмжинэ гэдгээ илэрхийлж амжилт хүслээ. Та бүхнийхээ итгэлийг зүтгэлээр хариулах болно.
МАН-ын мөрийн хөтөлбөрөөс...
МАЛЧИД
- 5 их наядын хөтөлбөрийн хүрээнд малчдын орлогыг нэмэгдүүлэх бодлогын арга хэмжээг үргэлжлүүлнэ.
- Зудад өртсөн малчдыг малжуулах хөтөлбөрийг эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж, малын тоо бус чанарыг чухалчилна.
- Орон нутагт тэгш бус байдлыг арилгаж алслагдсан бүс нутагт чиглэсэн нийгмийн хамгаалал, боловсрол хөгжлийн бодлого хэрэгжүүлнэ.
- Зудын эрсдэлийг даван туулах “ӨВӨЛЖӨӨ” төсөл хэрэгжүүлнэ.
- Бүх сумдын эмнэлгийг туулах чадвар сайтай орчин үеийн тээврийн хэрэгслээр ханган, Старлинкийн интернетэд холбон малчид, хөдөө орон нутгийн иргэдэд алсын зайн эрүүл мэндийн оношилгоо, эмчилгээний үйлчилгээг үзүүлнэ.
- Малчдын орлогын эх үүсвэртэй уялдуулж, нийгмийн хамгааллын үйлчилгээ авах боломжийг бүрдүүлнэ. НДШ-ийг сар бүр төлөхгүйгээр жилдээ багтаан төлөх, хувааж төлөх зохицуулалтыг хийнэ.
- Хөдөө аж ахуйн даатгалын тогтолцоог сайжруулж, малчид, тариаланчдыг эрсдэлээс хамгаална.
БАЯРЛАЛАА ТҮНЭЛ
Хөвсгөл аймгийн хойд болон зүүн сумдад хийх иргэдийн уулзалт Түнэл суманд үргэлжиллээ. Түнэл суманд болсон уулзалтад Чандмань-Өндөр болон Эрдэнэбулган сумын иргэд олноор ирж оролцсонд талархал илэрхийлье.
Хойд бүсийн хөгжлийн талаар бусад нэр дэвшигчдийн хамт мэдээлэл өгч иргэдийнхээ саналыг сонсож нээлттэй ярилцлаа.
МАН-ын мөрийн хөтөлбөрөөс...
БОЛОВСРОЛ
- Цахим сургалтын нэгдсэн платформ бий болгон хүн бүр орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрийн хүссэн чиглэлээр насан туршдаа суралцах боломжийг бүрдүүлнэ.
- Мэдээллийн технологийн агуулгыг шинэчилж, хиймэл оюун ухаан, роботик, программчлалын мэдлэгийг ерөнхий боловсролын сургалтын агуулгад үе шаттайгаар оруулна.
- Боловсролын цагалбарыг байгаль цаг уур, үндэсний соёл, өв уламжлал, амьдралын хэв шинж, ахуйд нийцүүлнэ.
- Цэцэрлэг, сургуулийн орчныг бүрэн камержуулж, хүүхдийн аюулгүй, таатай суралцах орчныг бүрдүүлнэ.
- Цэцэрлэгийн хоол болон ЕБС-ийн үдийн хоолны стандартыг шинэчилж, орц найрлагыг нэмэгдүүлж, шим тэжээл, амин дэмээр баялаг хоол, сүү сүүн бүтээгдэхүүнээр үйлчилнэ.
- Нүхэн жорлонтой цэцэрлэг, сургууль, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгож, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлнэ.
- “Монгол хүн” бэлтгэх бодлогын хүрээнд уламжлалт боловсрол, зан чанарын төлөвшил хүмүүжил, өв соёл, сургаал, амьдрах ухааныг тогтвортой хөгжлийн боловсролын агуулгатай уялдуулан нийцүүлсэн албан бус боловсролын төвүүдийг байгуулна.
БАЯРЛАЛАА ТОСОНЦЭНГЭЛ
Хөвсгөл аймгийнхаа Тосонцэнгэл суманд ажиллалаа. Хойд бүсийг энэ удаа 8 гишүүн төлөөлнө. Сонгуулийн сурталчилгааны хугацаа богино, тойрог том учир МАН-ын 8 нэр дэвшигч сумдаа ижил тэнцүү хуваан тойрч, дэвшүүлсэн хөтөлбөр, хөгжлийн бодлогоо танилцуулж явна. Танхимд багтахгүй олуул цугласан Тосончууд та бүхэндээ БАЯРЛАЛАА.
МАН-ын мөрийн хөтөлбөрөөс...
БОЛОВСРОЛ
- Боловсролын тухай хуульд англи хэлийг үндсэн гадаад хэлээр тодорхойлсны дагуу бүх шатны сургалтын байгууллагын суралцагч англи хэлийг эзэмших тэгш боломж бүрдүүлж, англи хэлний 2000 багшийг гадаадад мэргэжил дээшлүүлэх боломжоор хангана.
- Боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй, эрсдэлт бүлгийн суралцагч нэг бүрд шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, боловсролд тэгш хамруулна.
- Сургуулиудад байгалийн ухаан, технологийн хичээлийн лаборатори, туршилтын талбай байгуулна.
- Судалгааны их сургууль байгуулж, шинэ мэдлэг бүтээх, технологи үйлдвэрлэх, инновац гаргах, хэрэглээнд нэвтрүүлэх, инновацын эко-системийг бий болгож, үр өгөөжтэй технологи боловсруулна.
БАЯРЛАЛАА РАШААНТ
Хөвсгөл аймгийн Рашаант сумандаа ирлээ. Рашаант суманд авгын талын ахан дүүс их учир ирэх бүрдээ орох айл, очиж золгох настнууд олон. Үргэлж дэмждэг та бүхэндээ өөртөө хүсдэг сайн сайхан бүхнийг хүсье. Уулзалтад олноороо цуглаж нөхдийн минь хамт дэмжихээ илэрхийлсэн та бүхэндээ БАЯРЛАЛАА.
МАН-ын мөрийн хөтөлбөрөөс...
БОЛОВСРОЛ
- Хүүхэд харах үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлнэ
- Хүн амын нягтаршил, өсөлт, газар зүйн онцлог, хүртээмжид үндэслэн гэрт хамгийн ойр “Бага сургуулийн цогцолбор” сургуулиудыг байгуулна.
- Хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж, бүлэг дүүргэлтийг стандартын түвшинд хүргэнэ.
- Бага, дунд боловсролын чанарыг дээшлүүлж, сургалтын хөтөлбөр, агуулга, арга зүйд монголын түүх, хэл, соёл, үндэсний өв уламжлал, зан заншил, эх оронч сэтгэлгээ, хувь хүний хөгжил, төлөвшил, хос хэл, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг тусган хэрэгжүүлж, хүүхдийн өөрийнх нь авьяасад тулгуурлан хүүхдийг хөгжүүлж, амьдралын зөв дадалд сургана.
- Нүүдлийн соёлын чадавхыг ерөнхий боловсролын сургалтаар өгөх, бэхжүүлэх хүрээнд биеийн тамирын хичээлийн агуулгад үндэсний бөх, технологийн хичээлд хатгамал, дээл оёх, хөгжмийн хичээлд уртын дуу, морин хуур, биелгээг оруулна.
БАЯРЛАЛАА ОРХОН
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш 10 хоногийн хугацаанд 23 дахь уулзалтаа Орхон аймаг, Эрдэнэт хотод зохион байгууллаа. Багийн нөхдөө дэмжихээр ирсэн түүний уулзалтад 10 мянга гаруй иргэн цугласан юм. Энэ уулзалтын үеэр Ерөнхий сайд хойд бүс бол хөгжлийнхөө чиг баримжааг маш оновтой тодорхойлсон. Тиймээс энэ зорилгыг хэрэгжүүлэхийн тулд яг тухайн салбарынх нь шилдгүүдийг МАН энэ бүсэд нэр дэвшүүлсэн гэж хэллээ. Хойд бүсийн хөгжлийг хурдасгахын тулд одоо иргэд сонголтоо мэргэн хийх л үлдэж байна. ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт уулын баяжуулах үйлдвэр, түүнийг түшиглэсэн Эрдэнэт хотын үе үеийн уурхайчид, Орхон аймгийн иргэд сонгогчид та бүхэндээ баярлалаа.