Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
2024.06.24
Гадаад харилцаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Узбекистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-ийн урилгаар 2024 оны 06 дугаар сарын 23-26-ны өдрүүдэд тус улсад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нарыг (2024.06.23) Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхий сайд Абдулла Арипов угтан авлаа.

Энэ удаагийн айлчлал нь Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хооронд 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойших 32 жилийн түүхэнд анх удаа болж буй дээд түвшний айлчлал бөгөөд төрийн айлчлалын бүрэлдэхүүнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан байлцаж байна.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев-тэй албан ёсны хэлэлцээ хийхээс гадна Олий Мажлис (Парламент)-ийн Сенатын дарга Танзила Нарбаева, Ерөнхий сайд Абдулла Арипов нар бараалхаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно.

Өнгөрсөнд эхэлж, ийнхүү өргөжин, хүрээгээ тэлж буй Тусгаар Монгол Улсын гадаад бодлого улам бүр бэхжин батжих болтугай.

ШИНЭ МЭДЭЭ