МАН мөрийн хөтөлбөрөө “Daisy” форматаар болон БРАЙЛЬ үсгээр хэвлэлээ
2024.06.21
Улстөр

МАН мөрийн хөтөлбөрөө “Daisy” форматаар болон БРАЙЛЬ үсгээр хэвлэлээ

Монгол Ардын Нам УИХ-ын ээлжит сонгуулийн мөрийн хөтөлбөрөө болон ухуулагчийн гарын авлагыг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайль үсгээр хэвлэн түгээлтийн ажлыг эхлүүллээ.

Тодруулбал, Монгол Ардын намаас Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, “Тэгш оролцоот ээлтэй нийгэм” ТББ-ын дэргэдэх “Хүртээмжтэй хэвлэлийн төв”-тэй хамтран сонгогчдын сонгох эрхийг хангах, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх үүднээс харааны бэрхшээлтэй иргэдэд зориулж, 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг “Daisy” форматаар сонсох хувилбараар болон брайль үсгээр хэвлэн түгээгээд байна.

Монгол Улсын хэмжээнд 111 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдгаас харааны бэрхшээлтэй 12 мянган иргэн мэдээллээр тэгш хангагдах боломж хязгаарлагдмал байдаг аж.

Иймд Монгол Ардын Намаас мэдээллийн хүртээмжтэй байдлыг хангах үүднээс мөрийн хөтөлбөрөө харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан брайль үсгээр хэвлэн нийслэл Улаанбаатар хотын дүүрэг, хороод болон 21 аймаг, томоохон сум, суурин газарт хүргүүлээд байна.

Мөн мөрийн хөтөлбөрөө “Daisy” форматаар бэлтгэн цахим орчинд нээлттэй нийтлэлээ.

ШИНЭ МЭДЭЭ